Уул уурхайн компаниудын шийдвэрийг ЗГ биш бизнесийн мэргэжлийн түвшинд гаргадаг болно Уул уурхайн компаниудын шийдвэрийг ЗГ биш бизнесийн мэргэжлийн түвшинд гаргадаг болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Уул уурхайн компаниудын шийдвэрийг ЗГ биш бизнесийн мэргэжлийн түвшинд гаргадаг болно

2023 оны 3 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, Эрдэнэс Монгол компанийн дүрмийг сайжруулан батлах ажлын Засгийн газрын тогтоол гарлаа. 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол компанийг нэг талын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, өөрийн охин 21 компанийн стратеги төлөвлөгөөг нэгдсэн байдлаар гаргадаг болгох шийдвэр гарсан.

Уг шийдвэрээс өмнө Эрдэнэс Монгол компани Гашуунсухайт төмөр замын 30 орчим тэрбум төгрөгийн хураамжаар цалин тавьж, урсгал зардлаа шийддэг байв. Харин дээрх өөрчлөлтийн үр дүнгээр 2023 оноос эхлээд 200-гаас дээш тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, улс оронд хэрэгцээтэй стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг дангаараа хэрэгжүүлэх боломжтой болсон.

Монгол Улсын хэмжээнд социализмын үед хийсэн хайгуул судалгааны үр дүнд бий болсон стратегийн ордууд хэд хэд бий. Эдгээр стратегийн ордуудын лиценз Эрдэнэс Монгол компанид байдаг. Тэгвэл Эрдэнэс Монгол компани тэдгээр ордуудын хайгуулыг нэмж хийх, нөөцийг нэмэгдүүлэх, үнийг өсгөх боломжтой болсноороо онцлогтой.

Тухайлбал, энэ онд Асгатын мөнгөний ордыг Эрдэнэс Монгол компани дангаараа эхлүүлэх боломж бүрдсэн. Хайгуул, нөөцөө нэмэгдүүлснээр гаднын хөрөнгө оруулагчдыг татаж оролцуулах нөхцөл бий болсон.

Эрдэнэс Монгол компанид олон улсад нийцсэн уул уурхайн менежментийн компанийн жишгийг авч хэрэгжүүлж буйгаараа онцлогтой. Томоохон уул уурхайн компаниудын шийдвэрийг улс төрийн буюу Засгийн газрын түвшинд гаргадаг байсан бол одоо бизнесийн мэргэжлийн түвшинд гаргадаг болгох шийдэл рүү явж байна гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645740
0 эможи

keyboard_arrow_up