Л.Оюун-Эрдэнэ: Тогтолцоог өөрчилье, намар сонгууль хийе гэвэл татгалзахгүй Л.Оюун-Эрдэнэ: Тогтолцоог өөрчилье, намар сонгууль хийе гэвэл татгалзахгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Тогтолцоог өөрчилье, намар сонгууль хийе гэвэл татгалзахгүй

2023 оны 3 сарын 01

Arslan.mn

“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "ҮХНӨ-ийг хийх гол агуулга сонгуулийн холимог тогтолцоо. Мажоритар тогтолцоо үргэлжилснээр Улаанбаатар хотын түгжрэл хоёрдугаар, тойрогтоо зам барих нь нэгдүгээр асуудал болсоор байна. Төр өөрөө бохир мөнгөөр бүрдээд байвал энэ лоббигоо бид дийлэхгүй, эдийн засаг тэлэх тусам эрсдэлтэй болж эхэлнэ. Улс төрийн намаас нэр дэвшигчдийг гадаад, дотоодын бүлэглэл худалдаж авч байгааг болиулахын тулд хамгийн хямд зардлаар сонгууль явуулдаг байх хэрэгтэй. Ухуулагчдыг ямар байдлаар хязгаарлах вэ. Хаврын чуулганаар яригдах улс төрийн намуудын болоод сонгуулийн тухай хуулийн хүрээнд үүнийг ярих ёстой. Илүү санхүүжилт гаргасан тохиолдолд авлигатай холбох, үүний тулд эрүүгийн хуультай уяж болно. Улс төрийн намуудын тухай хуулийг аль ч намаас өргөн барьж болно. Өөрөөр хэлбэл та бүхэн дэмжиж, тогтолцоог өөрчилье, намар сонгууль хийе гэвэл татгалзахгүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645122
0 эможи

Л.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up