Л.Оюун-Эрдэнэ: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хоёр гишүүнээр тогтохгүй Л.Оюун-Эрдэнэ: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хоёр гишүүнээр тогтохгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хоёр гишүүнээр тогтохгүй

2023 оны 2 сарын 25

Arslan.mn

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргасан.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, хуулийн байгууллагаар шалгуулах гишүүдийн тоо хоёроор тогтохгүй гэдгийг хэлсэн. Тэрээр “Одоогоор хоёр УИХ-ын гишүүн /Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан/ бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан. УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эрхтэй учир орон байранд нь үзлэг, нэгжлэг хийж болохгүй. Би прокурорын өмнө ороод яллах дүгнэлт бичээд, шүүх дээр очоод ялла гэж чадахгүй. Ийм нийгэм биш. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг Ерөнхий сайд түдгэлзүүлэх боломжгүй, УИХ нууц санал хураалт явуулна.

Хаврын чуулганыг нээсний дараа энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шууд хэлэлцэнэ. Цаашид хоёроор тогтохгүй байх. Олон гишүүдийг би буруугүй л юм бол шалгуул, бүрэн эрхээр битгий халхавчил гэж хэлж байгаа. Халдашгүй бүрэн эрх бол гэмт хэргээс нуугдах биш ард түмний төлөөллийг хамгаалж буй зүйл. Парламентын гишүүн ёс зүйн өндөрлөг байх ёстой." гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645017
2 эможи

Зочин
2023-02-26 10:28
Нэг л өдөр бүх юм сайхан болно гэж юу байхав цаг хугацаа орно шүү дээ. Эхнээсээ цэгцлэх гээд зүтгээд л байна. Ард иргэд өөрсдөө идэвхтэй байгаарай,бүх юм сайхан болноо. Төр засагаа дэмжээд өгөөрэй,унагах гэж хормойноос нь зүүгдээд яах вэ. Төр төвшин байвал түмэн олон амгалан байх болноо. Бүгд хариуцлагатай байцгаая. Дандаа бэлэн юм нэхэхээ түр зогсоогоод хугацаа өгдөө. Бүх юм сайхан болноо. Тэвч
Зочин
2023-02-25 22:38
Засгийн газар зүгээр хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өг,Цалинтай ээжийг хөдөлмөрийн доод хэмжээ 550000 болго хүүхдээ төрүүлээд хүүхдээ асарч байгаа ээжүүд хамгийн хүнд ажил хийж байгаа шүү ерөнхий сайд ОЮУН-ЭРДЭНЭЭ,,, Мөн ахмадын тэтгэврийг нэмээчээ ард иргэдийнхэээдийнзасгийгсайжруулж яаж сайхан амьдруулах тухайбоддогболохоос амаар нь шороо өмхүүлчихээд худлааярьдаггүй юм шүүҮнийнөсөлттэнгэртгарчнаймаачидбүхэн дурын тоо хэлж суухадсэтгэлчиньөвддөггүйямархачин үасаг вэ.Ийм засгийн газар байдаг юмуу??ХЭРҮҮЛ ХУЛГАЙ ХОРИХ ЭНЭТЭР ИРГЭДЭД ХЭРЭГГҮЙЭЭ ӨНӨӨДӨР АРД ИРГЭДЭД ЗҮГЭЭР ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГЭЙ
Зочин
2023-02-25 21:34
АЖНАЙ БАТЭРДЭНЭ
keyboard_arrow_up