С.Амарсайхан: Монголын бүх салбарт стандартыг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байна С.Амарсайхан: Монголын бүх салбарт стандартыг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Монголын бүх салбарт стандартыг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байна

2023 оны 2 сарын 17

Arslan.mn

Стандарт хэмжил зүйн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран "Стандарт ба Хөгжил" үндэсний хөтөлбөр болон стандартын хуулийн хэрэгжилтийн талаарх уулзалт хурал болов.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Стандарт ба Хөгжил" гэсэн илтгэл тавьсан юм.

Тэрээр “Хөгжингүй орнуудын нууц нь ердөө стандарт юм. Стандарт бол сэтгэл ханамжийн баталгаа, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, иргэн хоёрын итгэлцэл юм. Гаднын франчайз байгууллагууд стандартаа сайн мөрдөж хэрэгжүүлэн сайжирч байдаг. Та бүхнээс асуувал гаднын үйлчилгээг шууд сонгох байх.

Учир нь эдгээр газруудаар хэзээ ч орсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүмүүсийнх нь хандлага адилхан байдаг. Өглөө, орой, сарын өмнө, сарын дараа ч тэр. Тэд хэзээд стандартаа л барьдаг. Тухайн байгууллагуудын үйлчилгээ, чанар нэг төвшинд тогтмол байдаг.

Тиймээс Монголын бүх салбарт нэг стандарт тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байна. Жишээ нь эрүүл мэндийн салбарт 702 стандартаас 205 стандарт шинэчлэх шаардлагатай бөгөөд үүнээс 135 стандарт нь шаардлага хангаж байна.
Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, стандартыг заавал мөрдүүлдэг болгоно.

Стандарт бол үндэсний аюулгүй байдлын нэн чухал хэсэг. Стандарт бол хөгжлийн шалгуур, аюулгүй байдал,амьдралын үнэт зүйл юм. Яагаад манай улсад стандарт хэрэгжихгүй байна вэ, яагаад иргэн эмнэлэгт үзүүлэх үедээ аль нэг эмчийн гарыг цайлгах ёстой вэ, яагаад нэг барилга арван минутын дотор шатаад дуусаж байна вэ гэсэн асуултууд гардаг. Энэ хариуцлагагүй, тодорхойгүй байдал бол стандарт хэрэгжиж, мөрдөгддөггүй  үед гардаг тохиолдлууд юм.

Эрсдлээс сэргийлэх хамгийн чухал зүйл бол стандарт юм. Өмнө нь манай улсын төрөөс баримталдаг стандарт тогтоомж нь ойлгомжгүй, эзэнгүй байсан. Тиймээс стандартчиллын тухай хуульд өөрчлөлт оруулан сайжруулан ажиллаж байна. Манай улсын зарим хувийн хэвшлүүд стандартыг амжилттай нэвтрүүлж байна. Мөн үйлдвэр үйлчилгээний байгууллагуудад ахиц дэвшил гарч байгаа гэвч дутагдалтай асуудлууд ч байна. Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, стандартыг заавал мөрдүүлдэг болгоно.

Заавал мөрдөнө гэхээр хүнд суртал биш, авилгал хээл хахууль авна гэсэн үг биш. Энэ бол зөвхөн аюулгүй байдлын шалгуур, хөгжлийн хэмжүүр байх ёстой. Стандарт тогтоох, хэвшүүлэх нь хүнээс шалтгаалдаг учир иргэдэд сурталчлан таниулахаас эхэлнэ. Стандартыг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж, стандарт шаарддаг болох хэрэгтэй” гэлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644872
0 эможи

С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up