Х.Нямбаатар Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх өргөдлөө өнөөдөр илгээнэ Х.Нямбаатар Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх өргөдлөө өнөөдөр илгээнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх өргөдлөө өнөөдөр илгээнэ

2023 оны 2 сарын 06

Arslan.mn

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.06/ Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл илгээнэ.

Тодруулбал, сайд Х.Нямбаатар Жорж Ченийг ажлаас нь халж, мөн өөрөөс нь уучлалт гуйх шаардлага тавьсан. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандахаа ч мэдэгдээд байгаа билээ.

Эргэн сануулахад Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худлаа ярьсан хэмээн твиттерт жиргэсэн билээ. 

Тодруулбал 2022 оны есдүгээр сарын 20-нд Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд Meta компаниас хамтрах тухай Twitter-т жиргэж байв.

Тэрээр "Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо" хэмээсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644549
0 эможи

keyboard_arrow_up