Б.Жавхлан: Тавантолгой ХК-тай холбоотой 340 мянган тонн нүүрсний хувьд хоёр компани нь ойлголцсон акт үйлдээд, төлж байна Б.Жавхлан: Тавантолгой ХК-тай холбоотой 340 мянган тонн нүүрсний хувьд хоёр компани нь ойлголцсон акт үйлдээд, төлж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Тавантолгой ХК-тай холбоотой 340 мянган тонн нүүрсний хувьд хоёр компани нь ойлголцсон акт үйлдээд, төлж байна

2022 оны 12 сарын 21

Arslan.mn

Нүүрсний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр Тавантолгой компанийн дэд захирал П.Мөнхтуул асуулт тавив.

Тэрбээр "Сангийн сайдын тавьсан илтгэл дээр нүүрсний хулгайн багц гэсэн таван багц гаргаж ирсэн.Үүнд Тавантолгой ХК-тай холбоотой 340 мянган тонн нүүрс гэх тоо явж байна. Өнөөдрийг хүртэл нүүрсний уурхай гэдэг сэдвийн ард орон нутгийн Тавантолгой буюу жижиг Тавантолгойн нэр үргэлж хавчуулагдаад, чирэгдэж яваа.

Сангийн сайдын тайлбараас сонсоход үүссэн хэрэг шалгагдсан хэрэг байхгүй гэж хэлсэн мөртлөө нүүрсний хулгайтай холбоотой гээд яагаад олон түмэнд мэдээлж байгаа вэ?  340 мянган тонн гэдэг тоог төрийн байгууллага нь шалгаж тогтоогоод  нь гэмт хэргийн шинжгүй болохыг 2021.11.15-ны тогтоолоор танилцуулчихсан. Энэ тоог хангалттай шалгасан. Тавантолгой компанийн нүүрс гээд учиргүй том тоо явж байна. Бид хоёр сая тонныг арай гэж гаргаж байна. Бид тав, нэг саян тонн нүүрсийг хилээр гаргах хариуцлагыг хүлээж чадахгүй гэв. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа "Энэ хүмүүс юунд алга ташиж байгааг би ойлгосонгүй. 1,072 хувьцаа эзэмшдэг энэ компанийн эзэмшлийн талбайгаас нүүрс аваад явчихсанд баяр хүргэж байгаа юм уу. Та нэг зүйл дутуу хэлж байна. Хуулийн байгууллага одоо ч шалгаж байгаа. Тэр мэдээллийн үндсэнд таван бүлэг асуудлын нэг нь болгож оруулсан. 340 мянган тонн нүүрс алга болсныг хоёр компани хоорондоо ойлголцсон гэсэн акт үйлдээд төлөөд явж байгаа юм билээ. Одоо 260 мянган тонных нь өглөг авлага аль алиных нь баланс дээр байгаа юм билээ" гэв. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643627
0 эможи

keyboard_arrow_up