Хулгайлсан 340 мянган тонн нүүрсээ “Тавантолгой“ ХК-ийн удирдлагууд “БУЦААН ТӨЛЬЕ“ гэжээ Хулгайлсан 340 мянган тонн нүүрсээ “Тавантолгой“ ХК-ийн удирдлагууд “БУЦААН ТӨЛЬЕ“ гэжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хулгайлсан 340 мянган тонн нүүрсээ “Тавантолгой“ ХК-ийн удирдлагууд “БУЦААН ТӨЛЬЕ“ гэжээ

2022 оны 12 сарын 14

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг мэдээлэл хийлээ.

"Эрдэнэс Тавантолгой"-н талбайгаас 340 мянган тонн нүүрс алга болсон ба орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-иас хэргийг хүлээж, буцаан төлөх санал тавьсан нь анхаарал татаж байна. 

Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:  "Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн шөнө хотод ирлээ. Эхлээд бичиг баримтуудыг шалгаж байна. Мөн АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг тодорхой хэргүүдийн сэргээн шалгаж, зарим мэдээллүүдийг нягтлан үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Ихэнх бичиг баримтуудыг хураан авсан учраас миний бие хараахан танилцаж амжаагүй байна. Засгийн газар "Тавантолгой" ХК-ийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлж авах тухай яриагүй.

Миний хувьд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хилийг давж 340 мянган тонн нүүрсийг уурхайн ашиглалтын талбайгаас олборлосон асуудлыг шалгана.Тавантолгой ХК-ийн удирдлагууд буцааж төлье гэж ярьж байгаа. Мөнгөн хөрөнгөө өгөх үү гэдэг асуудлыг мухарлана. Ийм их хэмжээний мөнгө авсан юм чинь улсад татвар төлсөн байх ёстой. Компанид орлого орсон байх ёстой.  Хоёрдугаарт, 379 машин буюу мөргөцөгийг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудал. Орон нутгийн удирдлага, компанийн удирдлагуудтай уулзаж, олон асуудлыг хэлэлцлээ." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
643369
2 эможи

Зочин
2022-12-14 21:29
Төлөх бишээ..хөрөнгий нь хураа.шоронд. хий.Юун дураараа юм бэ хулгайчууд аа. Таван толгой ордыг монголын ард түмэнд хувьцаа болгоод.өгчих өө ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ТА Л ЧАДНА
keyboard_arrow_up