Ипотекийн зээлийг бууруулахад  “дорвитой“ шийдвэр гаргахгүй байгаа  Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарыг АТГ-т өгч шалгуулахаар болжээ Ипотекийн зээлийг бууруулахад “дорвитой“ шийдвэр гаргахгүй байгаа Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарыг АТГ-т өгч шалгуулахаар болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ипотекийн зээлийг бууруулахад “дорвитой“ шийдвэр гаргахгүй байгаа Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарыг АТГ-т өгч шалгуулахаар болжээ

2022 оны 12 сарын 14

Arslan.mn

Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг өнөөдөр  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг АТГ-т өгч шалгуулахаар болсон байна.

Тодруулбал, ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож бууруулах, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулах талаарх асуудлаар  дорвитой шийдвэр гаргахгүй байсан тул Шадар сайд С.Амарсайхан нэр бүхий удирдлагуудыг нь арилжааны банкуудтай эрх ашгийн зөрчилтэй гэж үзэн АТГ-д өөрийн биеэр өгч шалгуулна гэдгээ Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ.

Arslan.mn

Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр "Зээл хүүгээ төлөөд, дээр нь өлсөж даарахгүйхэн өдөр хоногийг өнгөрөөх гэж хичээж байгаа иргэдийнхээ зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, дээрэмдүүлсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар тэрийж хэвтдэг цайрчихсан байж болохгүй юм." гэж хатуухан хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
643359
5 эможи

Зочин
2022-12-15 09:54
Лхагвасүрэн ондоон дондогосоэ байр суурьгүй АВИЛГА ашиг харсан энэ нөхөрийн даруй солихгүй Банкны систем өнгөрлөө .Муу юмыг хийж ГАРШСАН дуулдах юм. Огццоруулахад БОЛНОО.
Зочин
2022-12-14 20:10
Амарсайхан энэ удаа ёстой зөв ярилаа. Дэмжиж бна. Банкны дарга гэж нэг нөхөр шүүмжлүүлээд л байгаад байдаг.Энэ нөхөр хадгаламж зээлийн хоршоо, арилжааны банкуудтай их холбоотой
Zochin
2022-12-14 18:54
Tgd 8 iig 6 bolgoogui yumuu. Yagaad shiidveree medeellehgui bnaa
keyboard_arrow_up