“Нүүрсний хулгай“-н асуудлаар байгуулагдсан ЗГ-ын ажлын хэсэгт 100 иргэнийг бүрдүүлэх ажил өрнөж байна
2022 оны 12 сарын 07
Яг одоо Д.Сүхбаатарын төв талбайд "Нүүрсний хулгай"-н асуудлаар байгуулагдсан ЗГ-ын ажлын хэсэгт орох 100 хүнийг бүрдүүлэх үйл ажиллагаа өрнөж байна.
Тодруулбал, өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзах үеэрээ 100 хүнийг хамруулсан ажлын хэсэг гаргаж, Засгийн газартай хэлэлцээрт орохоор тохирсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
2
643090
6 эможи
Батжа
2022-12-07 19:17
Энэ талбай дээр болж байгаа жагсаал гарсан шалтгаан нь аргагүй ард түмний бухимдлын тэсрэлт мөн хэдий ч зохион байгуулалт маш их дутагдаж байгаа харагдаж байна. Энэ эсэргүүцэл, жагсаалыг унтраалгүй үр дүнд хүргэх хэрэгтэй. Шалтгаан нь нүүрсний хулгай ч, энэ хулгай бүгд улс төрчдийн хийсэн асар гүн үр дагавартай, хүнд гэмт хэрэг. Улс төрчид нь холбогдож байгаа учраас төр нь ч ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хулгайч төр. Тэр улс төрчид-хулгайчид бүгд Монгол улсын эсрэг, ард түмний өмч-байгалийн баялгийг завшсан гэмт хэргийг аль хэдий нь үйлдчихсэн гэсэн үг шүү. Шүүхээр тогтоосон тогтоогоогүй, нэгэнт Монгол улсын эсрэг хүнд гэмт хэрэг үйлдчихсэн. Улс төрчид нь их хурлын гишүүд. Төрд гарч байгаад төрийн өмч буюу ард түмний өмчийг хулгайлдаг энэ улс төрийн тогтолцоо- УИХ байнгын ажиллагаатай парламент нэртэйгээр Монголд анх 1992 онд орж ирсэн. Жирийн ард иргэд болохоор сонгууль болгоноор л чухам л ардчилалыг эдлэж байна гэж хууртагдаж ирсэн. Сонгуулийн дараа эргээд харахад ард түмэн сонгуулийн хахуулийн хэдэн бор төгрөг, архидуулалалтын хэдэн өдөртэй үлдээд, харин архидуулж, хахуулдсан 76 гар-хулгайчид төрийн сэнтийд заларчихсан, нөгөө иргэдээ хэдий нь мартчихсан, хулгайлах ажил руугаа ханцуй шамлан орж байдаг ийм л улс төрийн тогтолцоонд явж ирлээ. УИХ буюу төр нь хулгайчдын үүр уурхай болсон. Тийм учраас, Доржханд гишүүний ярьж байгаа УИХ-ыг тараах гэдэг маш зөв, чухал санал, жагсагчид энэ шаардлагыг хамгийн түрүүнд хүчтэй тавьж, Монголчууд дэмжиж үр дүнд хүргэх ёстой. Гэхдээ, УИХ-ыг тараах нь Монголыг нийгэм- улс төрийн зөв тогтолцоонд шилжүүлэх, үндсэн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах, ойрын хугацаанд хэрэгжүүлэх нийгмийн томоохон өөрчлөлтийн эхлэл нь байх ёстой юм шүү. Ингэж байж, улс төрийн тогтолцооны улмаас 30 жил салж, хагацаж чадахгүй байгаа төрийн хулгай, дээрмээс сална, нийгмийн баялаг, байгалийн баялаг ард түмэнд тэгш хүрэх нийгэм-эдийн засгийн харилцаатай болно, төрийн хулгай уг үндсээрээ биш юмаа гэхэд дийлэнхдээ устгагдах боломж бий.
irgen
2022-12-07 18:42
Ediin zasagchid.huulichid oruulaa.Batbileg soliot.Gantulga guai enteree bolij uz.Zi.Enhbold orvol zangaragtai aduuna.nygtlana.Haluun tsust Tulga bol unen ug helne.MAN han bugd hamsaatan.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: