Л.Оюун-Эрдэнэ: Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа Л.Оюун-Эрдэнэ: Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа

2022 оны 12 сарын 07

Arslan.mn

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө жагсаж байна. 

Жагсагчидтай уулзах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  "Үг хэлэх, жагсаж цуглах эрхээ эдэлж байгаа та бүхэндээ талархаж байна. Манай улсын эдийн засгийн дийлэнх хүчийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.  Гол  нь нүүрс, зэс. Тиймээс нүүрстэй холбоотой, зэсийн орд газруудтай холбоотой улстөрчид, хууль хяналтын байгууллага, шүүх зэрэг олон хүмүүсийн бүлэглэл амь бөхтэй оршсоор байна. Бид энэ бүх асуудлыг сэтэлж, бүх тогтолцоог нурааж байж амжилтад хүрнэ. Ингэснээр дараагийн шинэ 30 жил ирнэ. Хэрвээ бид шинэ 30 жилийг эхлүүлж чадахгүй бол байрандаа зууралдаж үлдэнэ. Засгийн газар олон асуудлыг шийдэж чадсан. Бид 2.3 тэрбум долларыг тэглүүлж чадсан. Энэ бүхнийг өнгөрсөн богинохон хугацаанд хийсэн. Бид урагш явах ёстой, ухарч гишгэж болохгүй.

Одоо бид шийдвэрлэх үедээ ажиллаж байна, энэ бол нүүрсний хулгай. 

Засгийн газар өнөөдөр хуралдсан. Хуралдааны үеэр би Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нараас "нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлаж, шалгахад хэд хоног шаардлагатай вэ гэж асуусан. Тэгэхэд надад дор хаяж 30 хоног шаардлагатай гэж хариулсан. Тэгэхээр хамгийн багадаа 30 хоногийн хугацаа хэрэгтэй байна.

Хөгжлийн Банканд улсынхаа нэрээр бонд авч бүлэглэлийн зарчмаар хуваасан жинхэнэ луйварчид өнөөдөр нийтийг өдөөн хатгаж, турхирч байна. Үүнийг би мэдэж байгаа. Нүүрстэй холбоотой шударга ёсны тэмцлийг Засгийн газар өнөөдрийг хүртэл дэмжиж байгаа. Бид зарим тайлбарыг өгөхгүй байгаа ч гэсэн иргэдтэйгээ хамт байгаа. 

Өнөөдөр энд улс төрийн зорилготой хүмүүс ч ирсэн байгаа. Жинхэнэ нүүрсний хулгайчдын ятгалгаар ирж, зориуд жагсаал цуглааныг өдөөн хатгаж, Засгийн газрыг турхирч байгаа хүмүүс ч бий. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж, дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газар илрүүлэхийн төлөө тэмцэх болно. Ард түмэн та бүхэн бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна

Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга байсан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа мэдээллийг бид авч байна" гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
643086
6 эможи

Иргэн
2022-12-07 23:59
Жагсаалыг дэмжиж байсан боловч зарим зүйлс нь таалагдахгүй байна, гарч ирж уулз гэчхээд гараад ирэхээр нь асуудал аа шийдүүлж чадахгүй, яриаг нь сонсохгүй, юм шидээд шийдэгдэхгүй ш дээ, янз бүрийн юм эвдэх үр дүнгүй, жагсаалыг үймүүлэгч, буруу үзэлтэй хүмүүс байгаа нь мэдрэгдэж байсан, одоо Ерөнхийлөгч. Их ыг огцруулаад ямар ч үр дүнд хүрэхгүй
Зочин
2022-12-07 23:51
Юуны түрүүнд нүүрсний хулгайн асуудлыг яаралтай шийдээд!!! Нүүрсний хулгайн асуудалд нэр нь тодроод байгаа хүмүүсд хориг яаралтай тавиач!!!!, 30 хоногийн дотор гадагшаа бултана шүү дээ. Хугацаа их алдах гээд бна шүү дээ. Тэр TV9 Нэвтрүүлэхээр ярилцлага өгсөн УИХ гишүүн байсан Энхболдын ярилцлага ЕС Та олж сонсоорой доо!!!
ХУРЦЫГ БАРИВЧЛААЧ
2022-12-07 22:05
ТУРХИРЧ БАЙГАА БҮХ ХҮНИЙГ БАРИВЧИЛ. ТЭГЭЭД ХАР
Иргэн
2022-12-07 21:37
ЖИНЭХЭН Нүүрсчид ЭЛБЭГДОРЖ ХУРЦ нар эд нарт урд өмнөх одоогын ХЭРЭГТ баривчлаач шийтгээч
Зочин
2022-12-07 19:51
Нөгөө л хэлдэг үгээ хэлж эмч нар жагсахад хэн хэн удирдаад байгаа г би мэдэж байгаа шүү гэсэн. Одоо энэ бүхнийг Хурц зохион байгуулж байгааг мэдсэн гэнэ . Бидний жагсаалыг далимдуулж өрсөлдөгчөө намнах санаатай Нүүрсчидээ зарла гэхээр өөр юм яриад ярианы хүч сулруулсан хөгийн эр . Энэ бүхнээс харахад Онц байдал зарлах санаа Ерөнхий сайдаас гарч . Том ярихаас тоймтой юм хийх хүн биш байз. Нүүрсчидээ зарла гэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэж ярих эрүүл хүн гэхэд ч эргэлзмээр . Энэ жагсаалыг өөрт ашигтайгаар эргүүлчих шээд зүтгэнэ. Ард түмэн нэг хууртахаас хоёр хууртахгүй шүү Шудрага 5 гэж нэг хуурсан одоо болноо Оюук минь
Оролгор
2022-12-07 19:12
ЕС айд ерөөсөө Х.Баттулгыг дурсах ч үгүй байна даа. Яагаад гэвэл тэр хүний гар хөл дөө
Зочин
2022-12-07 18:43
Монголын төр Хурцыг дийлдэггүй юм биш үү
059
2022-12-07 16:50
Ene Khurts gej ukhel khurtel tooddoggui khuur bnaaaaa....
Сайн ах
2022-12-07 16:39
Хурц уу...
Иргэн
2022-12-07 16:11
Өдөөн турхмрагчидаа баривчлаач
keyboard_arrow_up