Д.Амарбаясгалан: Жагсаал зохион байгуулагчидтай уулзаж, асуудалд шийдэл олохоор ажлын хэсэг байгуулсан Д.Амарбаясгалан: Жагсаал зохион байгуулагчидтай уулзаж, асуудалд шийдэл олохоор ажлын хэсэг байгуулсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: Жагсаал зохион байгуулагчидтай уулзаж, асуудалд шийдэл олохоор ажлын хэсэг байгуулсан

2022 оны 12 сарын 05

Arslan.mn

Залуучууд нэгдэн "Нүүрсний хулгайчдыг зарла" жагсаалыг зохион байгуулаад байна. Жагсаал хоёрдахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө өөрөө мэдээлэл өгөхөөр сэтгүүлчдэд зар тараасан ч хэвлэлийн хурлыг цуцалсан юм.    

Тэгвэл Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар сайд нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Бид "Эрдэнэт"-ийн 49 хувийн маргааныг шүүхэд шилжүүлсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт мөн олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг ил болгов. ЭТТ ХК-ийн нэг мөргөцөг алга болсон хэргийг 2017 оноос хойш ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой хэсэг шалгаж дуусаагүй байна.

Талбай дээр жагсаж буй иргэдийн тавьж буй шаардлагыг бид хүлээн авна.  Жагсаалыг зохион байгуулж буй иргэдэд хандан яриа хэлцлийн журмаар аливаа асуудлыг шийдэх боломжтой гэж хэлмээр байна. 

Засгийн газрын зүгээс нээлттэй хандана. Тиймээс миний биеэр ахлуулж, Засгийн газраас Ажлын хэсэг гаргалаа" гэх мэдээллийг өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
643002
4 эможи

Ankhbayar
2022-12-05 18:05
Bitgii shaa pizda mini
Зочин
2022-12-05 14:32
Нэг суурин дээр хэд ч холбирч мэдэх эр байх. Хэдэн өдөр бүгд өөр юм ярилаа, энэ нөхөр
Сайн уу
2022-12-05 14:03
Жагсаал цуглаан зохион байгуулсан хүн байхгүй байх. Иргэд өөрсдөө очсон
Зочин
2022-12-05 14:02
zass 2011 onii hulgaigaa sergee
keyboard_arrow_up