С.Амарсайхан : Өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөл байдалд эрчим хүч, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсролын салбар БЭЛЭН БАЙДЛАА бүрэн хангах шаардлагатай С.Амарсайхан : Өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөл байдалд эрчим хүч, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсролын салбар БЭЛЭН БАЙДЛАА бүрэн хангах шаардлагатай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан : Өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөл байдалд эрчим хүч, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсролын салбар БЭЛЭН БАЙДЛАА бүрэн хангах шаардлагатай

2022 оны 11 сарын 22

Arslan.mn

Улсын Онцгой комиссийн өргөтгөсөн V дугаар хуралдаанд Аймаг, Нийслэлийн Засаг Дарга нар оролцож байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр " Байгаль, цаг уураас гаралтай аюулт, гамшигт үзэгдэл нэмэгдэж байгаа нь олон хүндрэл бэрхшээлийг учруулж байгаа. Ялангуяа өвөлжилтийн бэлтгэл ажлын сайтаар хангахтай холбоотой, тэдгээр  үүдэлтэй хүндрэлийг даван туулах, өвөлжилт хаваржилтын  үед эдийн засгийн суурь асуудал болсон мал аж ахуй, хөдөө аж ахуй, эрчим хүчний үйл ажиллагааг доголдуулахгүй байх, малчид, аж ахуйн нэгж, аймаг орон нутгаас эхлээд мал сүрэг, эдийн засгийн томоохон хохирол амсахгүй байхтай холбоотой бэлтгэл ажлыг хангахыг өнгөрсөн намраас ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа. 

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор дараах 4 салбар онцгой анхаарах шаардлагатай. 

  1. Эрүүл мэнд
  2. Боловсрол
  3. Хүнс, хөдөө аж ахуй
  4. Эрчим хүч 

Сүүлийн 80 орчим жил манай орны агаарын дундаж температур 2.2 градусаар нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй өөрчлөгдөж байгаагаас шалтгаалсан аюулт үзэгдэл жил бүр нэмэгдэж байна. Тухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 1624 хүн амь насаа алдсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 9.6 хувиар өссөн.

Arslan.mn

Манай улсын нутаг дэвсгэрт 45.058 газар хөдлөлт, хил орчмын бүсэд 22.506 газар хөдлөлт, хүнд мэдэгдэх хэмжээний 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 22 удаа болжээ. Өнгөрсөн 2021 онд зургаан магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёр удаа болсон. Энэ нь сүүлийн 10 жилд болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад нийт газар хөдлөлт 5.7, хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт зургаа дахин өссөн.

Дунджаар авч үзвэл, энэ жилийн өвөлжилтийн нөхцөл  цаг үеийн байдлаас шалтгаалан газар нутгийн 70 гаруй хувь нь хүндрэлтэй өвөлжих судалгаа гарсан. УОК-оос 10-р сард орон нутгаар явж эрсдэлийн үнэлгээ  дүгнэлт хийсэн. Энэ эрсдэлийн үнэлгээг дахиж шинэчлэх шаардлагатай байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнп бүх шатанд анхааран ажиллах шаардлагатай байна. Тиймээс өнөөдрийн өргөтгөсөн хуралдааныг хийж байна." гэв.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох шийдвэрийг гаргаж,хугацаатай үүрэг даалгаварыг өглөө.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642572
0 эможи

С.Амарсайхан
шадар сайд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up