ЗГ: ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томиллоо ЗГ: ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томиллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томиллоо

2022 оны 11 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилжээ.

 Тэрбээр хөдөө аж ахуй хүнс хариуцсан асуудлуудаар Ерөнхий сайдад зөвлөх аж.

З.Мэндсайхан нь санхүүч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2019-2022 онд ХХААХҮ сайдаар ажиллаж байсан.

Боловсролын байдал:

  • 1986-1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль
  • 1996-2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, бизнес судлаач
  • 2006-2008 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 2001-2014 онд Хувийн хэвшилд Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал
  • 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
  • 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн дарга
  • 2019 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
642412
2 эможи

keyboard_arrow_up