Ч.Хүрэлбаатар: Нүүрсийг ам үнээр биш хилийн үнээр л ХУДАЛДАНА Ч.Хүрэлбаатар: Нүүрсийг ам үнээр биш хилийн үнээр л ХУДАЛДАНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Нүүрсийг ам үнээр биш хилийн үнээр л ХУДАЛДАНА

2022 оны 10 сарын 05

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав: 

-Валютын нөөцийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Хоёр удаагийн Засгийн газрын  хуралдаанаар энэ талаар хэлэлцсэн. Нүүрсний амны үнэ, хилийн үнэ хоорондоо ялгаатай байдаг. Бид ямар үнээр нүүрсээ зарах ёстой вэ? Уурхайн амнаас нэг тонныг 71 ам.доллараар, хил үнээр бол 129 ам.долларын үнэтэй байна. Тээврийн улмаас ийм зөрүү үүссэн.     

Валютын нөөцөө нэмэхийн тулд цаашид нүүрсээ хил үнээр худалдана. Мөн нүүрсний гэрээнүүдийг цахимжуулна. Бүх гэрээг бүртгэнэ. Уурхайн амнаас хил хүртэл нүүрс алдагддаг байдлыг бууруулна. Энэ онд бэлтгэл ханган, ирэх оноос нүүрсээ биржээр худалддаг болно. Энэ тогтолцоо руу ирэх оны эхний өдрөөс шилжинэ. Ингэснээр хулгайгаар нүүрс гаргадаг байдлыг цэгцэлнэ. Би Сангийн сайд байхдаа хулгайгаар нүүрс гаргадгийг олж мэдсэн. Бүртгэл дээр хоосон машин хилээр гарлаа гэж бүртгэдэг. Урд хилээр нэвтрэх гэж машинууд хэдэн өдөр дугаарладаг билээ. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй бол тухайн машиныг хилээр гаргахгүй.       

Засгийн газрын тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд валютын орлого олж, нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах үүргийг мөн хүлээлгэхээр тусгалаа" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641098
0 эможи

keyboard_arrow_up