ХНХ-ын дараагийн сайдын суудалд “ДАВХАР ДЭЭЛТЭЙ“ сайд очих тохироо хийгджээ ХНХ-ын дараагийн сайдын суудалд “ДАВХАР ДЭЭЛТЭЙ“ сайд очих тохироо хийгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХНХ-ын дараагийн сайдын суудалд “ДАВХАР ДЭЭЛТЭЙ“ сайд очих тохироо хийгджээ

2022 оны 9 сарын 28

Arslan.mn

Төрийн ордонд болсон "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл сайд яамны мэргэжилтнүүдийн бэлдэж өгсөн мэргэжлийн гэх тодотголтой “Ул айл” хэмээх үгийг хэрэглэснээрээ нийгмийн дургүйцлийг хүргэсэн. Улмаар өчигдөр олон нийтийн шүүмжлэлийн дагуу зарим улс төрийн байгууллага, иргэдийн зүгээс Д.Сарангэрэл сайдыг огцрохыг шаардаж жагсаал зохион байгуулсан.  Үүнийг Ерөнхий сайд харгалзан үзээд Д.Сарангэрэл сайдыг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргаж, огцруулсан.

Юутай ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын давхар дээлтэй сайд Д.Сарангэрэл үүрэгт ажлаа өглөө. Харин дараагийн сайд болох амбицтай улстөрчид эрх баригч намд цөөнгүй бий. Хэн сайд болох вэ гэдгийг намын бүлэг, удирдах зөвлөлөөрөө хуралдаж шийдэх нь тодорхой.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар дараагийн сайдын суудалд давхар дээлтэй сайд очно гэх мэдээлэл байна. 

Ирэх долоо хоногт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Тэр болтол тус яамыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
640842
3 эможи

keyboard_arrow_up