Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хүүхдийн төв сувиллын үйлчилгээтэй танилцаж, эмч ажилчдын санал хүсэлтийг сонслоо Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хүүхдийн төв сувиллын үйлчилгээтэй танилцаж, эмч ажилчдын санал хүсэлтийг сонслоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хүүхдийн төв сувиллын үйлчилгээтэй танилцаж, эмч ажилчдын санал хүсэлтийг сонслоо

2022 оны 9 сарын 21

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Хүүхдийн төв сувилал дээр ажиллаа.

Тус сувилал нь 1967 онд Өнчин Нялхсын сувилал нэрээр анх байгуулагдсан ба 1,260-1,380 хүүхдийг хүлээн авч 20 гаруй эмчилгээ 42 нэр төрлийн хоолоор үйлчилдэг ба 122 эмч ажиллагчидтай  нийт 90 ортой Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага юм. Тус сувилал нь гурав хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эрхлэх үндэсний лавлагаа төв билээ. 

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд тус сувиллын эмчилгээ үйлчилгээтэй танилцаж эмч ажилчдын санал хүсэлтийн сонслоо. Энэ  өдөр мөн хүүхдийн төв сувилал 2022 оны  анхны 3 ихэр хүүхдээ сувилахаар хүлээж авч сувилж эхэлсэн байсантай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцан эх ба хүүхдэд эрүүл энхийг хүсэж гарын бэлэг өглөө. 

Ташрамд дурдахад энэ онд ЭМЯ-наас “Хүүхдийн төв сувилал”-ын дотор засвар үйлчилгээнд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд шаардлагатай рентген, хэт авиан оношилгооны аппарат зэргээр хангахаас гадна, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг олгохоор шийдвэрлэсэн. 

Arslan.mn

Энэ үеэр тус сувилалд хандивлагчийн дэмжлэгээр барьсан тоглоомын талбайн нээлтэд оролцлоо. Энэхүү талбайн тоглоомууд нь  эко, аюулгүй, өргөсгүй модоор бүтээгдсэн бөгөөд тус сувилалд эмчлүүлж буй тусгай хэрэгцээт суурь өвчтэй хүүхдүүд болон сувиллаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн биеийн болон сэтгэхүйн хөгжилд онцгой хувь нэмэртэй юм. Энэхүү эко, аюулгүй иж бүрэн тоглоомын талбайг бүтээхэд хувь нэмэр оруулсан Азийн сангийн тэргүүн, "Анхны мянган алхам" ТББ-ын санаачлагч гишүүн Марк Коениг, ТББ-ын гүйцэтгэх захирал Юүри Хацусэ, УЗ-ын захирал Н.Ундраа болон эрхэм эцэг эх, асран хамгаалагч эмнэлгийн удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлэв. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640611
0 эможи

С.Энхболд
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up