Л.Оюун-Эрдэнэ Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав Л.Оюун-Эрдэнэ Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав

2022 оны 9 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцож байна.
 
Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 18-ны өдөр Вестминстерийн ордонд Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв.

Энэхүү ёслолын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ланкастерийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Хатан хаан Элизабет нь 70 жилийн турш хаан ширээнд залрахдаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи Улс нь Хатан хааны засаглалын үед өрнөдийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Британи Улс нь манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн юм.

Цог Жавхлант Хатан хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд 200 орчим улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг дээд, өндөр түвшний 500 гаруй төлөөлөгч оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640508
0 эможи

keyboard_arrow_up