Хотын дарга шинээр томилогдсон байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ Хотын дарга шинээр томилогдсон байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хотын дарга шинээр томилогдсон байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

2022 оны 9 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр шинээр томилогдсон УИХ-ын Байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг. Гэтэл нийт хүн амын 60 орчим хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь, улсын хэмжээний автомашины 84 хувь, ДНБ-ий 65 хувь нь нийслэлд төвлөрч байна.

Жирийн жуулчдаас эхлээд гадаадын зочид, төлөөлөгчид хамгийн эхлээд Улаанбаатар хотод ирдэг. Тиймээс  Улаанбаатар хотоо дэлхийн хотуудын энд хүргэн хөгжүүлэх хэрэгтэй. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль” ч үүнд чухал ач холбогдол үзүүлнэ гэж боддог. Нийслэл Улаанбаатар хот УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдэх, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх их үйлст та бүхний оролцоо чухал юм” хэмээлээ.

Уулзалтад мөн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640449
1 эможи

Зочин
2022-09-16 09:06
Ажлаа хий л дээ.Юу ч хийсэнгүй ш дээ.
keyboard_arrow_up