Дарханы замыг энэ жилдээ багтаан хатуу хучилттай болгох зорилт тавьсан гэв Дарханы замыг энэ жилдээ багтаан хатуу хучилттай болгох зорилт тавьсан гэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дарханы замыг энэ жилдээ багтаан хатуу хучилттай болгох зорилт тавьсан гэв

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Улаанбаатар-Дарханы авто замын хөдөлгөөнийг ирэх сард нээхээр төлөвлөж байгааг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, “Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол Дарханы замын хөдөлгөөнийг нээнэ. Замыг ашиглалтад оруулах болон хөдөлгөөн нээх бол тусдаа ойлголт. Энэ жил хөдөлгөөнийг нээж, ирэх жил ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна. Дарханы замыг энэ жилдээ багтаан хатуу хучилттай замаар хучих зорилт тавьсан.” хэмээв.

Цементийн үнийг тогтвортой байлгах үүднээс Засгийн газар уг төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг энэ оныг дуустал тэглэх шийдвэрийг өнөөдөр гаргасан юм. Ингэснээр цементийн үнэ тогтворжиж, эрэлт, хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж буй юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640399
0 эможи

Зочин
2022-09-15 08:07
ДАРХАНЫ ЗАМ МӨНГӨНИЙ ЗАМ ХАХАХА
зочин
2022-09-14 16:55
Ёстой ванга шиг хэлий ганц чадахгүй юм чинь энэ. Бодит байдал дээр ямар байгаа билээ энэ үг шиг худлаа зүйл байхгүй шүү
keyboard_arrow_up