COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: Цементийн импортын татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргалаа

админ
2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Цементийн хомсдол зах зээлд үүсээд байгаа. Үүнээс бол томоохон бүтээн байгуулалт тэр дундаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил бүрэн зогсох эрсдэлтэй тулж байна. Тиймээс Засгийн хуралдаанаас цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортыг гаалийн албан татварыг он дуустал тэглэж байна

Ингэснээр дараагийн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй болж байна. Энэ бол тээвэр ложистикийг асуудал. Энэ асуудал дээр түргэн шуурхай арга хэмжээ авахгүй бол хүндрэл үүсэхээр байгаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа авто замын засварын ажлыг энэ жил гэхэд хатуу хучилттайгаар бүрэн хөдөлгөөнийг нь нээх зорилт тавиад ажиллаж байгаа. Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол бид аравдугаар сарын сүүлч гэхэд хөдөлгөөнийг бүрэн нээнэ. Хөдөлгөөн нээх, ашиглалтад оруулах хоёр өөр ойлголт. Хойтон гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай замыг бүрэн ашиглалтад оруулахын төлөө ажиллана.

Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой

Монполимет, МАК-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж дийлэхгүй байна" гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640394
0 эможи

keyboard_arrow_up