COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.АМАРСАЙХАН: Мэргэжлийн хяналтын байгууллага бүтэц зохион байгуулалтад СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ хийх ЦАГ НЬ БОЛСОН

админ
2022 оны 9 сарын 08

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллага бүтэц зохион байгуулалт, тогтолцооны хувьд системийн өөрчлөлт хийх цаг нь болсон. Мэргэжлийн хяналтын байгууллага бол мэргэжлийн төрийн байгууллага байх ёстой. Харамсалтай нь идэвх санаачилга муу, мэргэжлийн хүмүүс дутмаг болсон, үйлчилгээ явуулах орчин нөхцөл нь цаг үетэй нийцэхгүй байна. Энэ байгууллагын төлөө зүтгэсэн, өдий хүртэл хөл дээр босгож ирсэн мянга мянган ажилтан бий. Тэдний цаашдын ажил үүргийг тодорхой болгох, салбарын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ хоёр гурван шат байгууллагаа шалгадаг байя. Төр хянах ёстой цацраг, цөмийн, химийн, биологийн гээд хяналтууд байдаг. Эдгээрийг үндсэн хяналтыг үндсэн бүтэц дээр байлгана. 

Гэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллага бол Засгийн газраас гаргасан хууль тогтоомжийг биелүүлдэг гүйцэтгэх байгууллага. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд авчирч, төрийн бүтээмжийг чиглэсэн үйл ажиллагаа явуулъя гэж байгаа юм. Түүнээс биш нэг байгууллагыг устгаж үгүй болгох тухай, эсвэл бүтэц зохион байгуулалтыг эвдэх тухай биш юм. Энэ нь судалгааны түвшинд явж байна. Салбарын ажилчдын саналыг авах ёстой” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640199
2 эможи

NEWS
2022-11-08 01:23
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: 19099134258
С.АМАРСАЙХАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up