С.Амарсайхан: Хүүхэд багачууд, оюутан сурагчид, багш нар, эцэг эхчүүддээ Эрдмийн баярын мэнд дэвшүүлье С.Амарсайхан: Хүүхэд багачууд, оюутан сурагчид, багш нар, эцэг эхчүүддээ Эрдмийн баярын мэнд дэвшүүлье
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Хүүхэд багачууд, оюутан сурагчид, багш нар, эцэг эхчүүддээ Эрдмийн баярын мэнд дэвшүүлье

2022 оны 9 сарын 01

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Хүүхэд багачуудыгаа эрсдэлд оруулахгүйн тулд энэ хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцолгүй 2019 оны хуучин зургийн хамт цахимаар мэндчилгээ дэвшүүлж байна.

Эрдмийн хэтийг цахиваас хөгжлийн гал бадардаг ёсон буй.

Эрдэм номын үйл хэрэг юу юунаас эрхэм чухаг тул хүүхэд багачууд, залуу хойч үеэ мэдлэг чадвартай, хүмүүжил төлөвшил сайтай бие хүн болгон хөгжүүлэхийн төлөө багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, төр засаг ямар ч цаг үед, ямар ч бэрх сорилтын дунд байсан хамтдаа хичээн зүтгэх учиртай.

Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй байгаа эгзэгтэй цаг үе гэдгийг бодолцон, учирч болзошгүй аливаа эрсдэлээс дор бүртээ сэргийлж, сонор хянамгай байхыг хүсье.

Шинэ хичээлийн жилд хүүхэд багачуудаас минь муу бүхэн холуур өнгөрч, сайн сайхан бүхэн хуран дэлгэрч байх болтугай.

Монголынхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан сурагчид, эрдэмт мэргэн багш нар, эцэг эхчүүддээ шинэ хичээлийн жилийн Эрдмийн баярын мэнд дэвшүүлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639951
0 эможи

NEWS
2022-11-08 01:23
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: 19099134258
С.Амарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up