Бүгд Найрамдах Сингапур Улсад хийх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлал эхэлж байна Бүгд Найрамдах Сингапур Улсад хийх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлал эхэлж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бүгд Найрамдах Сингапур Улсад хийх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлал эхэлж байна

2022 оны 7 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр энэ сарын 6-9-нд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй юм.

Монгол Улсын Ерөнхий сайдыг ”Чанги” олон улсын нисэх буудалд Сингапурын талаас Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн яамны сайд бөгөөд Худалдаа, үйлдвэрийн яамны Хоёрдугаар сайд Тан Сэ Лен, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Тео Бүүн Хи нар угтан авлаа.

зураг

Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагатай тус тус уулзаж, Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638510
1 эможи

Зочин
2022-07-07 12:19
Ер сайд маань хэмнэлтийн хууль яриад байсан юу болов. Их хурлын гишүүд нь 20, 30 аараа төсвийн мөнгийг үрэн таран хийгээд дагаад явсан гэлүү. Үнэн ичдэггүй
keyboard_arrow_up