Б.Жавхлан: Шүүхийнхэн УИХ-аар Засгийн газрын дарамтлуулж байгаад төсвөө чихэж оруулдаг жишиг рүү орж байна Б.Жавхлан: Шүүхийнхэн УИХ-аар Засгийн газрын дарамтлуулж байгаад төсвөө чихэж оруулдаг жишиг рүү орж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Шүүхийнхэн УИХ-аар Засгийн газрын дарамтлуулж байгаад төсвөө чихэж оруулдаг жишиг рүү орж байна

2022 оны 7 сарын 05

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж байна.

Arslan.mn

Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариулахдаа “Зарчмын асуудал ярихад цаашид буруу жишиг явах нь. Уг нь шүүхийн байгууллагынхан Сангийн яамныхантай “ноцолдож” байгаад төсвөө батлуулаад яваад ирж бодлог л байсан шүү дээ.

Гэтэл одоо гишүүдээр  эхэлж төсвөө тоймлож гаргаж аваад, УИХ-аар Засгийн газрыг дарамтлуулж байгаад төсвөө чихэж оруулдаг практик руу явж орж байна. Энэ нь УИХ-ын өөрийнх нь бие даасан хараат бус байдал, үйл ажиллагаа зарчимтай нийцэж байгаа юм уу. Өмнө болоод байсан зүйлийг өнгөрсөн жилээс л өөрчилчихсөн. Жишээ нь, өнгөрсөн жил ХЭҮК-ын төсөв ярьж байхад эвгүй мессеж явж байсан. Энэ төсвийг баталж өгөхгүй бол бид бараг хүний эрхийг хамгаалж чадахгүй гэдэг зүйл ярьж байсан. Энэ цаашид буруу хандлага явна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638455
1 эможи

keyboard_arrow_up