Сэлэнгийн Баянгол, Хөвсгөлийн Тариалан сумдын нутгаас буудайн ургац хамгийн их авах тооцоолол гарчээ Сэлэнгийн Баянгол, Хөвсгөлийн Тариалан сумдын нутгаас буудайн ургац хамгийн их авах тооцоолол гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгийн Баянгол, Хөвсгөлийн Тариалан сумдын нутгаас буудайн ургац хамгийн их авах тооцоолол гарчээ

2022 оны 7 сарын 04

Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр монгол орны тариалангийн нутгаар 2022 оны зургаадугаар сарын 1-ний байдлаар 365.6 мянган га талбайд тариалалт хийснээс 300.6 мянган га-д буудай, 9.1 мянган га-д төмс, 45.2 мянган га-д техникийн ургамал, үлдсэн талбайд хүнсний ногоо болон тэжээлийн ургамал тариалжээ.

Arslan.mn

Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 2.8%-аар буурсан байна. Үүнээс улаанбуудай тариалсан талбай 28.2 мянган буюу 8.5 % -аар буурчээ.

Ийнхүү энэ жилийн буудайн хаврын тариалалт, ургалтын байдал, цаг агаарын нөхцөлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн буудайн ургацыг динамик–статистик загвараар урьдчилан тооцоо хийж үзэхэд:

  • Увсын Баруунтуруун, Сэлэнгийн Орхонтуул сумын тариалан бүхий нутгаар 9.2-12.8 ц/га
  • Сэлэнгийн Орхон, Булганы Хутаг-Өндөр, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам сумдын тариалан бүхий нутгаар 13.8 – 14.8 ц/га
  • Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Дорнодын Халхгол, Дархан-Уул аймгийн тариалан бүхий нутгаар 16.8 – 18.2 ц/га
  • Сэлэнгийн Баянгол, Хөвсгөлийн Тариалан сумдын тариалан бүхий нутгаас 20 ц/га –аас дээш ургац авах төлөвтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638437
0 эможи

keyboard_arrow_up