ХХААХҮЯ: Тариалангийн төв бүс нутагт тариалалтын үед гарч болох ХӨНӨӨЛТ ОРГАНИЗМУУДЫН эрсдэлүүдээс СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХХААХҮЯ: Тариалангийн төв бүс нутагт тариалалтын үед гарч болох ХӨНӨӨЛТ ОРГАНИЗМУУДЫН эрсдэлүүдээс СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Тариалангийн төв бүс нутагт тариалалтын үед гарч болох ХӨНӨӨЛТ ОРГАНИЗМУУДЫН эрсдэлүүдээс СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

2022 оны 7 сарын 04

Arslan.mn

Бид энэхүү зөвлөмжийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 2022 оны дулаан улирлын урьдчилсан төлөв (Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан үндэсний чуулган, 2022.04.13.) болон өнгөрсөн жилийн тариалалт, хураалтын тайлан, энэ оны тариалалтаас хойших төлөв байдал, мөн бидний олон жилийн туршилт судалгааны ажлын туршлага дээр үндэслэн боловсрууллаа.

Энэхүү зөвлөмж нь Монгол орны тариалангийн төв бүс нутагт тариалалтын үед гарч болох хөнөөлт организмуудын эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, нэгэнт гарсан тохиолдолд тэмцэх арга хэмжээг технологийн дагуу оновчтой явуулахад  зориулагдсан болно.

Энд дурдахад, тариаланч, ногоочид, ард иргэд маань Ургамал хамгаалах арга технологийг  байнгын тогтмол хэрэгжүүлж мөрддөг байх шаардлагатай байна. Тухайлбал: Төмсний аж ахуй эрхэлдэг олон иргэд, аж ахуй нэгжүүд олон жил талбайгаа  сэлгээгүй ашиглах,  үрээ  хугацаанд нь  шинэчлээгүй, үр ариутгал  технологийн дагуу хийдэггүй зэргээс шалтгаалж  өнгөрсөн 2021 онд цаг уурын тохиромжтой буюу чийг, дулаан хангалттай байх нөхцөл үүсэхэд төмсний фитофтор өвчин дэлгэрч,  ихэнх  төмсний тариалан ургац алдсан,  зарим нь стандартын шаардлага хангахгүй өвчний халдвар бүхий үрийн материал авсан авсан гэх мэт гашуун туршлага гарсаар байна.

Энэ жил холбогдох байгууллагын мэдээлснээр гандуу, хуурай жил болохоор  цаг уурын прогноз өгсөн хэдий ч одоогийн байдлаар 6 дугаар сарын дунд хугацааны хувьд өгсөн прогнозоос зөрсөн байгаа нь сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний хувьд тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой, байгаль цаг уурын өөрчлөлтүүд нь олон жилийн дунджаас зөрөх, мөн таамаглаагүй гэнэтийн өөрчлөлтүүд гарсаар байгааг харуулж байна.

Иймд бид тариалангийн төв бүс нутагт голлон тариалдаг таримлууд дээр илэрч болзошгүй, зонхилох хөнөөлт организмуудаас хэрхэн сэргийлэх, хамгаалах талаар энэхүү зөвлөмжийг боловсруулан хүргэж байна.

Ургац арвин байх болтугай!


УХЭШХ-ИЙН ЗАХИРАЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮЛЭХ АЖИЛТАН,
ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР М.БЯМБАСҮРЭН

Эх сурвалж:  ХХААХҮЯам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638431
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up