Л.Энх-Амгалан: Надад нэг ч казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй Л.Энх-Амгалан: Надад нэг ч казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: Надад нэг ч казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй

2022 оны 7 сарын 04

Arslan.mn

Боловсролын сайдыг Баян-Өлгий аймгийн иргэд заналхийлсэн хэргийг хууль хүчний байгууллагаас шалгаж байна гэх мэдээлэл гараад буй.

Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Худлаа мэдээлэл байна. Сошиал сүлжээнд хэт итгэх маш хортой. Надад нэг ч Казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй ээ. Монгол хэлийг хос хэлний сургалтаар 1 дүгээр ангиас заана гэдэг нь Казах хүүхдүүдийг гадуурхсан зүйл огт байхгүй. Монгол улсын иргэд Монгол хэл сурах/сургах үүргээ биелүүлэх үүрэгтэй, төр бодлогоо хэрэгжүүлээгүй явж ирснээс олон Казах хүүхэд залуус бүх шатны сургууль, их сургуульд элсэн орох, тэтгэлэг авах боломж монгол хэлний шалгалт давахгүй шалтгаанаар хязгаарлагдмал байгаа. Төрийн албанд энэ шалтгаанаар өрсөлдөх боломжгүй чадварлаг казак залуус байна. Монгол Улсын бүх иргэд тэгш боловсрох, эрхтэй. Ингэж л байж хязгаар Баян-Өлгийд маань хөгжил цэцэглэлт ирнэ гэж би итгэдэг. Өндөр боловсролтой, мэргэжлийн ур чадвартай түмэн олондоо хүндлэгдсэн казак залуусийн шинэ үе гарч ирэх цаг нь болсон." хэмээн цахим хуудсаараа мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638411
2 эможи

Зочин
2022-07-04 10:18
зүйтэй
keyboard_arrow_up