ФОТО:“Хүнсний хангамж, аюулгүй байдал-ХХААХҮ-ийн салбарын шинжлэх ухаан, технологи, иноваци” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН“ болж байна ФОТО:“Хүнсний хангамж, аюулгүй байдал-ХХААХҮ-ийн салбарын шинжлэх ухаан, технологи, иноваци” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН“ болж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО:“Хүнсний хангамж, аюулгүй байдал-ХХААХҮ-ийн салбарын шинжлэх ухаан, технологи, иноваци” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН“ болж байна

2022 оны 6 сарын 27

Arslan.mn

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад ХХААХҮЯ-аас шинжлэх ухаан, технологийн салбартай хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд  “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Корпорэйт конвешн центрт болж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ "Монгол төрийн бодлогыг Шинжлэх Ухаанчаар харах шаардлагатай. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад эрдэмтдийн оролцоо чухал. Манай улс 40 гаруй сортыг эх орондоо нутагшуулжээ. Одоо бид ирэх 5 жилд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах бүх талын боломж бүрдлээ." гэдгийг онцлов.

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Хүнс, хөдөө аж ахуйн салбар инноваци, дэвшилтэт технологи, шинжлэх ухаан дээр тулгуурлан бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллаж, бодит үр дүнд хүргэнэ.

Монгол улсад Ургамал хамгааллын Шинжлэх ухаан нь  

  1. Үр тариа, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримал ургамал хамгаалал,
  2. Бэлчээрийн ургамал хамгаалал,
  3. Ой-модлог ургамал, жимс жимсгэний ургамал хамгаалал гэсэн 3 үндсэн салбараар хөгжиж байна. Энэ салбарын эрдэмтэн судлаачид маань Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг бохирдуулагч хөнөөлт организмуудын тархалт олшролтын прогноз гаргах, илрүүлэх, оношлох, тэдгээрээс хамгаалах, сэргийлэх, арвин их, эрүүл чанартай ургац авах их үйлсэд шинэ дэвшилтэт технологуудыг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсээр байна. 

Тухайлбал Ургамал хамгааллын салбарын эрдэмтэн судлаач нар Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж  ургамалд өвчин үүсгэгч, хөнөөлт шавьж, мэрэгч амьтдын эсрэг байгальд халгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй Грийн, Монбатацид, Бассиана, Бт, Бактобромидлион, Шар цаасан урхи зэрэг биобэлдмэл, бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, химийн пестицидийн хэрэглээг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байна.

Мөн улсын хэмжээнд  төмсний хэрэгцээгээ бүрэн  хангахад  энэ салбарын эрдэмтдийн санаачлан гаргасан биотехнологийн аргаар гарган авсан вирусгүй төмсний үр үржүүлгийн ажлын үр дүн байсныг хэлэхэд таатай байна.

Цаашид оюуны багтаамж өндөртэй технологи, дэлхийд өрсөлдөхүйц инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг байгуулах, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын байгууллагуудыг нэгтгэн паркийн зарчмаар ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллана." гэв.

Arslan.mn

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор нэгдсэн хуралдаан, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг болж байна.

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагууд, боловсролын байгууллагууд, аувийн хэвшлийн байгууллагууд, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн үйлдвэрлэгчид оролцож байна.

Мөн үйл ажиллагааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы нэрэмжит Грантын шагнал гардуулах бөгөөд доорх хөтөлбөрт тусгасан сэдвүүдээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ  Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638267
0 эможи

Грийт
2022-06-28 08:24
Балайнууд минь инновац гэдгээ зөв бичээч
ESUIGEN
2022-06-27 12:59
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up