Д.Ангар: Маш зөв шийдвэр гаргалаа. Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100 хувь дотооддоо үйлдвэрлэх ёстой Д.Ангар: Маш зөв шийдвэр гаргалаа. Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100 хувь дотооддоо үйлдвэрлэх ёстой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ангар: Маш зөв шийдвэр гаргалаа. Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100 хувь дотооддоо үйлдвэрлэх ёстой

2022 оны 6 сарын 23

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс бодит, зөв бодлогоор дэмжих ёстой хэмээн тунхагласан. Тэгвэл тэрбээр өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар Алтанбулаг боомтоор дамжуулан зорчигчийн нэрээр бүрдүүлэлт хийж татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим хангаагүй өндөгийг импортлодог зөрчлийн таслан зогсоох саналыг оруулснаар дэмжигдсэн. 

Тодруулбал, “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас “шувууны өндөг”-ийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. 

Ингэснээр гарал үүсэл тодорхойгүй, татвараас зайлсхийсэн, эрүүл ахуйн горим алдагдсан өндөг зах зээлд нийлүүлэгдэж, иргэдийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, үндэсний үйлдвэрлэгчдэд бодит хор уршиг учруулаад байсан юм. 

Жишээ нь Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг  зорчигчийн нэр дээр импортолсон зөрчил гарчээ. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы уг шийдвэрт эдийн засагт Д.Ангар цахим хуудсандаа "Маш зөв!!! Ер нь Монгол Улс өндөг импортлох ямар ч шаардлагагүй. 100% дотооддоо үйлдвэрлэх ёстой. Цаашдаа төрийн бодлогын хэмжээнд импортын татварыг нь нэмэх асуудлыг УИХ, ЗГ шийдэх ёстой гэж үзэж байна" гэжээ. 

Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бид дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Нөгөө талаас иргэд, олон нийт үндэсний үйлдвэрлэгч нарт бүтээгдэхүүний үнээ хөөсөрсөн байдлаар нэмэхгүй байхыг анхааруулж байв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638176
5 эможи

Хаха
2022-07-03 12:51
Үнэн эргүү хүүрүүд юмаа. Ковид гарахад хятад хилээ хаагаад өндөг 00 заасан мартсан уу. Юун өөрсдөө үйлдвэрлэх. Үнээ нэмэх л арга шд. Малууд 1000-ын өндөг идүүлэх нь л дээ.
Зочин
2022-06-27 05:30
Өндөг 1000 төгрөг хүрнэ гэдэгтэй мөрий тавьсан ч алдахгүй. Нөгөө зах зээлийн чөлөөт өрсөлдөөн түй май дуракаа боловоо хөөрхий.
Зочин
2022-06-24 08:56
Хорьж хааж боох л чавартай хийж бүтээх дэмжих зөв бодлогооор дэмжих чадваргүй дуракуудаар энэ засаг бүрджээ!
Зочин
2022-06-24 08:55
Монголын тахиаг юугаар тэжээдэг вэ? Манайх орос өндөг иддэг
Зочин
2022-06-23 15:32
Монгол өндөг үнэтэй, вас нэг өөр амттай байх шиг санагддаг, тэжээлээсээ болдог байх
Зочин
2022-06-23 15:30
Манайх монгол өндөг иддэггүй, орос өндөг иддэг,
Эдийн засагч
2022-06-23 14:45
Эффишиенси гэдэг үг мэдэх үү. Чөлөөт өрсөлдөөн байлгаж байж л өндгийг чанартай, хямдаар хэрэглэгчид хүргэж болно. Захиргааны аргаар хязгаарлаж сонголтыг хязгаарласнаар цемент үйлдвэрлэгчид зах зээлийг самарч байгаатай ижил үр дүнд хүрэх юм
Зочин
2022-06-23 14:04
Зөв маш бахархаж байна шүү Мэндсайхан сайд аа
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up