“Байнгын асаргаатай хүүхдээ хардаг эцэг, эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ТӨР ДААНА“ “Байнгын асаргаатай хүүхдээ хардаг эцэг, эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ТӨР ДААНА“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Байнгын асаргаатай хүүхдээ хардаг эцэг, эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг ТӨР ДААНА“

2022 оны 6 сарын 15

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.15/ Төрийн ордонд үргэлжилж байна.  Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцуулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа хөдөлмөр эрхлээгүй эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төр даахаар болж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, тусгахыг надад даалгасан.

Тархины саажилттай, уналт таталттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн хангамжийг яаралтай шийдвэрлэж, төлбөрийг төрөөс даах, байнгын асаргаатай шаардлагатай хүүхдүүдийн түгээмэл хэрэглэдэг эмийн асуудлыг шийдвэрлэх талаар Эрүүл мэндийн сайдад даалгасан.

Мөн саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ёзоорын мэдрэлийг таслах хагалгаа хийлгэхээр гадаад улсыг их зорьдог. Энэхүү хагалгааг олон хүүхдэд хүртээмжтэй байлгахын тулд хоёр нэр төрлийн хагалгааг эх орондоо хийх, төлбөрийг төрөөс даах асуудлыг судалж, есдүгээр сард багтан танилцуулж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд болон Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон." гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
637961
2 эможи

keyboard_arrow_up