З.МЭНДСАЙХАН : Цахим шилжилтийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний  МӨШГИХ системтэй НЯГТ УЯЛДУУЛНА З.МЭНДСАЙХАН : Цахим шилжилтийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний МӨШГИХ системтэй НЯГТ УЯЛДУУЛНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН : Цахим шилжилтийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний МӨШГИХ системтэй НЯГТ УЯЛДУУЛНА

2022 оны 6 сарын 07

Өнөөдөр (2022.06.07) Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хүнсний аюулгүй байдал - Хөнгөн үйлдвэр" үндэсний зөвлөгөөнийг ХХААХҮЯ-аас зохион байгуулж байна. 

Arslan.mn

Зөвлөгөөнийг нээж МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, БОХХАА-ын байнгын хорооны дарга н.Болорчулуун нар төрөөс барьж буй бодлого, эрх зүйн зохицуулалт, дэмжлэгийг танилцуулж, хөнгөн үйлдвэр эрхлэгчид, холбоодууд, мэргэжлийн байгууллагуудын илтгэл танилцуулга, цаашид хэрэгжүүлэх шийдлүүдээ танилцуулан үргэлжлэх юм. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы "Хүнсний аюулгүй байдал - Хөнгөн үйлдвэр" зөвлөгөөний үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Эрхэм хүндэт Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, гадаадын зочид төлөөлөгчид, Хатагтай, ноёдоо,

Зөвлөгөөнд оролцож байгаа Хүнсчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасны дагуу хүн бүр, Монгол улсын иргэн бүр аюулгүй, шим тэжээлтэй хүнсээр хангагдах эрхтэй. Энэхүү эрхийг хэрэгжүүлдэг үндсэн бүтэц бол хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл, аюулгүй байдлыг багтаасан хүнсний баталгаат байдлын тогтолцоо юм.  Аливаа улсын нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжлийн түвшин энэхүү тогтолцооны тогтвортой байдлаас ихээхэн хамаардаг.

Дэлхийн улс орнууд хүнсний баталгаат байдлаа сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-ын бодлого, зохицуулалтыг Үндэсний хэмжээнд эрс сайжруулах санаачилга гаргаж,  5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна.

Энэхүү хөдөлгөөнийг хүнс үйлдвэрлэгчид маань түүчээлэн дэмжиж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал -хүнс үйлдвэрлэл” зөвлөгөөн, мөн хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр, хямдралтай, урамшуулалтай худалдах үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол улсад хүнс боловсруулах 1900 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын энэ хүнд цаг үед манай боловсруулах үйлдвэрийнхэн маань гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрч, боловсруулах салбарт хүнсний үйлдвэрийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн хугацаанд 4 дахин, хүнсний дотоодын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1.5 дахин нэмэгдсэн байна.

Монгол Улс 291.5 сая ам.долларын 16 гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг 2021 онд импортлосон ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 25,8%-иар өссөн байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарлын 2021 оны түвшинг 2010 онтой харьцуулахад гурил 30%, гурилан бүтээгдэхүүн 9%, төмс 5%, цөцгийн тос 0.6%-иар тус тус буурч,  сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өндөг, ургамлын тос, саахар, чихрийн зүйл, загасны мах, хүнсний ногоо 38.4-100% хамааралтай хэвээр байна. Цар тахал болон Орос, Украйны дайны нөхцөл байдлаас шалтгаалан хүнсний тээвэр, логистикт үүссэн хүндрэл, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хомстол, үнийн хэт өсөлтийг саармагжуулах зорилгоор “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг УИХ-аас баталсан.

 

Arslan.mnХууль болон "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас 2021-2022 онд дотоодын улаанбуудай, тосны ургамал худалдан авсан 11 үйлдвэрт 42.4, Нийслэлийн хүн амын хэрэгцээнд мах нөөцөлж, нийлүүлж буй 23 аж ахуйн нэгжид 96.0 тэрбум тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээр олгож, Засгийн газраас 7.65%-ийн хүүгийн дэмжлэгийг үзүүлсэн. Ингэснээр зах зээлийн үнээс 30-40%-иар хямд 12,7 мян.тн мах, 80.6 мянган тн гурилыг сүүлийн 6 сард тогтвортой үнээр хэрэглэгчдэд нийлүүлсэн.

Хүн амын 2022-2023 оны хэрэгцээнд зориулж, 15.0 мянган тн мах, 90.0 мянган тн гурил үйлдвэрлэх, зохистой дадлын шаардлага хангасан хүнс боловсруулах, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэх, гол нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах, агуулах зоорийн үйл ажиллагаа эрхлэх хүнсчиддээ зориулж 3%-ийн нэн хөнгөлөлттэй хүүтэй, 2 жилийн хугацаатай 550,0 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасныг энэ индэр дээрээс дуулгахад маш таатай байна.   

Мөн импортын хамаарал өндөртэй цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх, өвөл, хаврын улиралд үйлдвэрт нийлүүлсэн 19,2 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг шат дараалалтай шийдээд явж байна.

“Хүнсний хангамж-аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, хариуцлагыг сайжруулах, газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрийг 5 жилийн хугацаанд цогцоор нь дэмжих 5 үндсэн зорилтыг дэвшүүлэн, Монгол Улсын Их Хурлаар тогтоолын төслийг хэлэлцүүлж байна.  Хэрэгжилтийг тэргүүн ээлжинд хангах шаардлагатай арга хэмжээг дурвал,

  • Хүнсний хангамж, аюулгүй байдалд гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэл учраад байгаа өнөөгийн нөхцөлд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн баримт бичигт цогцоор нь үнэлгээ хийж, “Нэг эрүүл мэнд” зарчмыг баримтлан хүнсний сүлжээний үе шат бүрт салбаруудын оролцоог  нарийн тодорхойлох, төрийн байгууллагын чиг үүргийн давхцал хийдлийг арилгаж, ил тод, үр ашигтай, зардал бага хяналт, баталгаажуулалтын тогтолцоог Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлэн бүрдүүлж, хөдөө аж ахуйн багц хуулийн дор зангидах,
  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүр аюулгүй байдлын үндсэн шаардлага болох зохистой дадлыг хэвшүүлсэн эсэхэд тавих төрийн хөндлөнгийн хяналтыг чангатгах, шаардлага хангаагүй тохиодолд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах,
  • Зохистой дадал, HACCP (Аюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн аюулгүй байдлын хяналт)-ын тогтолцоо,   чанарын удирдлагын менемжент нэвтрүүлсэн, бүтээгдэхүүн экспортлож буй аж ахуйн нэгжийг   хүнс, хөдөө аж ахуйн урамшуулалд нэн тэргүүнд, давуу эрхтэй хамруулах, хүнсний аюулгй байдлын шаардлага хангасан түвшинтэй уялдуулж урамшууллыг ялгавартай  тогтоох эрх зүйн орчин бүрдүүлэх, 
  • Хүнсний салбарт know how, инноваци нэвтрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лавлагаа лабораторийг хөгжүүлэх зорилгоор “Хүнсний эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээгдэхүүн хөгжлийн төв”-ийг одоо үйл ажиллагаа явуулж буй төсвийн хөрөнгөөр байгуулсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгааны төв”,  ШУТИС-ийн дэргэдэх хүнсний лаборатори, МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн үйл ажиллагаатай уялдуулж, нэгтгэж байгуулах,
  • Хүнс, хөдөө аж ахуйн салбарын итгэмжлэл, баталгаажуулалтын тогтолцоог шинэчлэх, чадавхижуулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх эхний алхмыг авч хэрэгжүүлэх, 
  • “Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г олон улсын жишгийн дагуу шинэчлэн, сайжруулах, хоол хүнснээс шалтгаалсан олон нийтийг хамарсан хордлого, халдварын үед  шуурхай арга хэмжээ авах , Хүнсний хууль эрх зүйн хороо болон INFОSAN-тай хамтран ажиллах бүтцийг бий болгож, идэвхтэй хамтран ажиллах,   
  • Хөдөө аж ахуйн цахим нэгдсэн системийг бүрдүүлэх, цахим шилжилтийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих ажиллагаатай нягт уялдуулах,
  • Хүүхдийн хоол тэжээл, хуурай сүү, давс, хүнсний  сав, баглаа боодлын  үйлдвэр байгуулахад урт хугацаатай, бага хүүтэй дэмжлэг үзүүлэх зэрэг болно.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлох, тулгамдаж буй богино, дунд, урт хугацааны дээл дурдсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, гадаадын төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэйг онцлохын ялдамд Монгол улсын хүн амын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг хүлээж байгаа Хүнсчид та бүхэндээ ажлын гялалзсан амжилт хүсч байна.  

Баярлалаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637697
0 эможи

keyboard_arrow_up