З.Мэндсайхан: Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрсэн З.Мэндсайхан: Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрсэн

2022 оны 6 сарын 06

Arslan.mn

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдааг 06 дугаар сарын 06-08-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэн худалдаа нь дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн шинэ бүтээгдэхүүнийг хямдралтай, урамшуулалтай үнээр хэрэглэгчдэд хүргэх, бүтээгдэхүүнийг нь сурталчлах зорилготой юм.

Дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-д Үндэсний хэмжээнд анхаарах, бодлого, зохицуулалтыг эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна.

"Хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрсэн"

Arslan.mnЭнэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Энэхүү хөдөлгөөнийг хүнс үйлдвэрлэгчид маань түүчээлэн дэмжиж “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр, хямдралтай, урамшуулалтайгаар худалдаалж байна.

Монгол Улсад хүнс боловсруулах 1880 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын энэ хүнд цаг үед манай боловсруулах үйлдвэрийнхэн гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрсэн. Боловсруулах салбарт хүнсний үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин сүүлийн 10 жилийн хугацаанд 4 дахин, хүнсний дотоодын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1.5 дахин нэмэгдсэн.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтийг саармагжуулах зорилгоор “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг УИХ-аас баталж, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөллөө.

Мөн 12.7 мянган тонн нөөцийн мах бүрдүүлж, нийслэлчүүдийнхээ хэрэгцээнд нийлүүлж, 19.2 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, нийт 550 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр хүнсний боловсруулах үйлдвэрийнхэнд олгох шийдвэрийг гаргаад байна." гэдгийг онцлов.

Маргааш Төрийн ордонд “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн болно.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637677
0 эможи

Зочин
2022-06-06 23:34
Муудсан махаар хийсэн бүтээгдэхүүн чинь их наяд болсон бэ? Өмхий малаа,нохойн гөлөг өө.
ОГЦОР
2022-06-06 19:00
ЗАЙЛ
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up