COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар Хэнтий аймгийн тариаланчидтай уулзаж байна

админ
2022 оны 6 сарын 03

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар Хэнтий аймагт ажиллаж байна.  Энэ үеэрээ Хэнтий аймгийн Мөрөн сумын ногооны талбай, усалгааны системийн суурь баазаар орж, тариалан эрхлэгчидтэй уулзлаа.

Мөрөн сумын өрх бүр хүнсний ногоо тариалдаг, хураан авсан ургац нь эрүүл, чанартай гэдгээрээ танигдсан. Өнгөрсөн жил нийт 113.5 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, 1245 тонн ургац авсан байна.

Монгол Улс ойрын 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангадаг болох санаачилга, зорилтыг Ерөнхийлөгч санаачлан улс даяар өрнүүлж эхлээд байна. Энэ томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс бол хүнсний ногоочид, тариаланчид. Тийм ч учраас хүнсний ногоо тариалалтаараа 80 жилийн туршлагатай Мөрөн сумын ногоочид энэ чухал үүргийг гүйцэтгэхэд манлайлан оролцож, хамтдаа хичээх учиртайг Ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолсон.

"Мөрөн сумын механикжиж амжаагүй тариаланчдад 90 морины хүчтэй трактор, анжис, борной, чиргүүлийг хүлээлгэн өглөө"

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Мөрөн суманд хүнсний ногооны талбайг 60 га-гаар нэмэгдүүлэх улмаар услалтын системийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс толгой услалтын системийг сэргээн засварлаж, шинэчлэх ажлыг ирэх жил гэхэд дуусгана.

Засгийн газрын бодлого хоршоолсон хэлбэрээр ажиллаж буй ногоочид руу түлхүү чиглэнэ. Мөрөн сумынхны хувьд хоршоо болж ажиллахад хамгийн тохиромжтой, боломжтой учраас техник тоног төхөөрөмжийн дундын үйлчилгээг хөгжүүлбэл хөдөлмөрийн зардал хэмнэж, ногооны өртгийг бууруулна.

Хүнсний ногоочид хараахан механикжиж амжаагүй байгаа учраас 90 морины хүчтэй трактор, анжис, борной, чиргүүлийг Мөрөн сумынханд өгч, дундын үйлчилгээгээ эхлүүлэх боломжийг олголоо.  Цаашид Азийн хөгжлийн банктай хамтран ирэх жил услалтын системийг нь шинэчлэхээр болсон." гэдгийг дуулгав.

Засгийн газраас энэ жил хүнсний ногоочдоо онцгойлон дэмжсэн шийдвэрүүд гаргаж хэрэгжүүлж байгаагийн нэг нь 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл юм. Өнөөдрийн байдлаар Мөрөн сумаас 16 иргэн, 3 аж ахуйн нэгж 130 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637598
1 эможи

Зочин
2022-06-04 23:00
Та хоёр Хэнтийд биш Эмээлтэд очсон байх ёстой.
Зочин
2022-06-03 16:15
Үнэн жүжиг тавьчих юмаа. Улс орны амьдрал өдрөөс өдөрт дордоод байдаг. Энэ нөхдүүд нь
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up