С.Амарсайхан: 16 жил газрын асуудлаар явсан иргэнтэй уулзлаа. Газрын зөвшөөрөл нь ойлгомжгүйгээр хүчингүй болсон зэрэг хүндрэл байна С.Амарсайхан: 16 жил газрын асуудлаар явсан иргэнтэй уулзлаа. Газрын зөвшөөрөл нь ойлгомжгүйгээр хүчингүй болсон зэрэг хүндрэл байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: 16 жил газрын асуудлаар явсан иргэнтэй уулзлаа. Газрын зөвшөөрөл нь ойлгомжгүйгээр хүчингүй болсон зэрэг хүндрэл байна

2022 оны 5 сарын 24

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллан иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсон хариулт, мэдээлэл өглөө. Тус төвд өдөрт 500 орчим өргөдөл, гомдол, санал ирдэг бөгөөд  Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзаж, тулгамдаад буй асуудлаа шийдвэрлүүлэхээр Орхон, Булган аймаг зэрэг хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдээс ч иргэд ирсэн байв.
Иргэд ихэвчлэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөж, эм, эмийн хэрэгслийн хангамж, нөөц, ипотекийн зээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах, Улаанбаатар хотын газрын асуудал, барилгын чанар, аюулгүй байдал, улсын комисст ажилладаг төрийн албаныхны хүнд суртал, авлига, үнийн өсөлт зэрэг олон чиглэлээр асуулт асууж, тодруулж байлаа.

Шадар сайд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болох МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний хэмжил зүйн төвийн удирдлагууд тухайлсан асуудлаар хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, заримыг нь холбогдох газраар шийдвэрлүүлэх хугацаат үүрэг даалгавар өглөө.

"Өндөр үнэтэй барилга, орон сууц аваад сар болгон ипотекийн зээл төлдөг. Тэр хүрээнд санхүүгийн ихээхэн дарамт үүрч байгаа асуудал бий"

Arslan.mnШадар сайд С.Амарсайхан "Хүний амьдрал баян, асуудал их байгаа учраас иргэдтэй уулзах уулзалтын үеэр бүх салбарын гомдол гарч байна. Жишээ нь, 16 жил газрын асуудлаар явсан иргэнтэй уулзлаа. Тухайн иргэний хувьд газрын зөвшөөрөл нь ойлгомжгүйгээр хүчингүй болсон гэх мэтчилэн хүндрэл байна.

Түүнчлэн хэлмэгдсэн төрөл төрөгсдийнхөө асуудлыг Цагаачлалын комиссоор шийдвэрлүүлж чадахгүй удаж байгаа талаар гомдол ирсэн. Энэ бүх асуудлыг шат шатанд нь уламжилж, эргээд гүйцэтгэлд хяналт тавина. Үүнийг долоо хоногийн хугацаатай шалгаад Шадар сайдын Ажлын албанд мэдэгдэх юм. Өөрөөр хэлбэл, иргэнд санал хүсэлтийнх нь хариу эргээд очно гэсэн үг. 

Иргэдийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэнэ гээд жижүүрийн хариу өгөөд явдаг бус, бодитой арга хэмжээг авдаг байх нь чухал. Тиймээс ч өнөөдөр МХЕГ, ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газрын удирдлагууд боломжтой хариуг нь иргэдэд газар дээр өгөх юм.

Өндөр үнэтэй барилга, орон сууц аваад сар болгон ипотекийн зээл төлдөг. Тэр хүрээнд санхүүгийн ихээхэн дарамт үүрч байгаа асуудал бий. Гэвч барилга нь чанаргүй, ашиглалтад ороогүй байхдаа мөөгөнцөртдөг, хана, тааз нь нураад унадаг талаар гомдол ирж байна" хэмээн хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
637267
2 эможи

keyboard_arrow_up