“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах“ НЭГДСЭН БОДЛОГО хэрэгжинэ “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах“ НЭГДСЭН БОДЛОГО хэрэгжинэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах“ НЭГДСЭН БОДЛОГО хэрэгжинэ

2022 оны 5 сарын 20

Arslan.mn

 “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2022.05.20/ өргөн барив. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх  юм.

 “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногоос хэлэлцэх юм.

"Нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс элсэн чихэр, ургамлын тос, цагаан будааг гаалийн татвараас чөлөөлсөн"

Arslan.mn

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Засгийн газар энэ жил хөдөө аж ахуйн чиглэлээр 380 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй хоёр жилийн хугацаатай зээлийн эх үүсвэр гаргасан. Энэ нь үр тариа эрхлэгчид, хүнсний ногоо, хөнгөн үйлдвэр эрхлэгчид арьс шир, ноос ноолуур, мөн гурилын үйлдвэрүүд дээр гарсан. Мөн үүний дараа Засгийн газар гол нэрийн бүтээгдэхүүний болон нөөцийн хомсдолын талаар хариу арга хэмжээний тухай хуулийг олон улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-аар баталж гаргасан.

Энэ хуулийн хүрээнд мах, гурилын төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар 2 жилийн хугацаатай, 230 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргасан. Нийтдээ 610 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг одоогийн байдлаар  гаргаад байна. Сүүлийн 240 тэрбумын 130 тэрбумыг мах бэлтгэлд, 100 тэрбумыг гурил үйлдвэрлэгчдэд олгож байна. Бид нэг талдаа түүхий эд үйлдвэрлэгч нарт буюу үйлдвэрлэлийн орц бэлтгэгч үр тариа үйлдвэрлэгч, хүнсний ногоо үйлдвэрлэгч нартаа зориулж зээлийн эх үүсвэр, нөгөө талдаа боловсруулах үйлдвэрүүдэд гээд нийт 730 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг одоогийн байдлаар гаргасан.

Үүний дараа Засгийн газар хүнсний үйлдвэрүүд дээр очиж биечлэн уулзсан. Сая дурдагдаж байгаа агуулгын биенес эрхлэгч, хүнс боловсруулах үйлдвэрүүд, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд, импортлогч аж ахуйн нэгжүүдэд зээлийн эх үүсвэр гаргах ёстой юм байна гэсэн шийдвэр гаргасан. Энэ дээр Засгийн газар 420 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энэ зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудлаар Монгол банк, арилжааны банкуудтайгаа ажиллаж байна. Гурилын үйлдвэрүүд, зарим импортлогчдод зориулсан урт хугацааны ямар хөшүүрэг байж болох вэ гэдэг дээр банк бус санхүүгийн байгууллага, Монгол банктайгаа ярилцаж байна.

Нөгөө талаар бид нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлээр төсвийн тодотголыг дагуулж, гурван төрлийн бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн. Гол нэрийн бүтээгдэхүүн болох элсэн чихэр хүнсний хэрэглээнээс гадна үйлдвэрлэлийн хэрэгцээнд маш их жин дардаг бүтээгдэхүүн. Мөн ургамлын тос, цагаан будаа гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн. Сая Засгийн газрын хуралдаанаар гаалийн БИТКУС-ийн код баталж өгснөөр, хоёр хоногийн өмнөөс эхлээд гаалийн татвар бүрэн үйлчлээд эхэлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637194
0 эможи

keyboard_arrow_up