З.Мэндсайхан: Хөвсгөл, Дорнод, Увс аймгийг газар тариалангийн бүсэд нэмж оруулахаар ажиллаж байгаа З.Мэндсайхан: Хөвсгөл, Дорнод, Увс аймгийг газар тариалангийн бүсэд нэмж оруулахаар ажиллаж байгаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Хөвсгөл, Дорнод, Увс аймгийг газар тариалангийн бүсэд нэмж оруулахаар ажиллаж байгаа

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн төслийг хэлэлцлээ. Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрчээ. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа хэдий ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол, газрын доройтол, цөлжилт эрчимжиж, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байна.

УИХ 2020 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан. Энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг хуулийн 6.1-т “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэсэн заалт бий. Энэхүү заалтыг газар тарилангийн бүс нутагт хэрэгжүүлэхэд тохиромжгүй байна гэж үзжээ. Тиймээс Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, тариалангийн бүс нутагт нэг малын тоо толгойд жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-10000 төгрөг хүртэл байхаар төсөлд тусгажээ. Тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг ийнхүү нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "2021 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 14.5 тэрбум төгрөгийн татварыг малчид төлсөн байна. Энэ оны эхний улирлын байдлаар 3.5 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэ хуулийг өндөр түвшинд хэрэгжиж байна гэж харж байгаа. Малчид ч татвар төлөх сэтгэл зүйтэй болсон байна. Малын тоо толгойн албан татвар хамгийн их татвар төлсөн аймаг нь Архангай. 1.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн.

Газар тариалангийн бүс нутагт долоон аймгийн 60 сумын 114 баг багтаж байгаа. Бид цаашдаа Хөвсгөл, Дорнод, Увс аймгийг газар тариалангийн бүсэд нэмж оруулахаар ажиллаж байгаа" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637113
1 эможи

zochin
2022-05-20 10:39
тариалангийн газар нэмж хагалаад байвал алсдаа малын бэлчээргүй болно . баахан сул шороо шуурсан л юм болно
keyboard_arrow_up