С.Амарсайхан: Нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө дуугарсан нэгнийг замаасаа зайлуулдаг шилдэг технологитой. Би няцахгүй, буцахгүй, бас ухрахгүй С.Амарсайхан: Нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө дуугарсан нэгнийг замаасаа зайлуулдаг шилдэг технологитой. Би няцахгүй, буцахгүй, бас ухрахгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө дуугарсан нэгнийг замаасаа зайлуулдаг шилдэг технологитой. Би няцахгүй, буцахгүй, бас ухрахгүй

2022 оны 5 сарын 17

Arslan.mn
Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Энэ асуудал ил яригдснаар хойш МИК бодит нөхцөл байдлыг зориуд мушгин гуйвуулж, ипотекийн зээлийг зогсоох гэж байгаа мэтээр иргэдийг төөрөгдүүлээд зогсохгүй, гүтгэлэг мэдээлэл гараад буй.  Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргалаа.

Тэрбээр ""Эрдэнэт" үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан  "Эрдэнэт медипас" эмнэлэг, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэгүй завшсан этгээдүүд 70 гаруй хувийн хувьцааг нь эзэмшдэг МИК компаниараа дамжуулан ипотекийн зээлд хамрагдсан 110 мянга гаруй айлын эргэн төлөлтөөс хумсалсаар ирснийг та бид хүлээн зөвшөөрсөөр байх уу? Цаашид зээлд хамрагдах хүсэлтэй мянга мянган айл өрх, залуу гэр бүлүүдийн мөнгийг дундаас нь шимэгчлэх энэхүү схемийг нь харсаар байж үргэлжлүүлсээр байх уу.
Үгүй! 
Тэд өөрсдийнх нь хулгай луйвар, хууль бус үйл ажиллагааг илчилсэн, нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө дуугарсан нэгнийг 2 аргаар замаасаа зайлуулдаг шилдэг технологитой.  Эхнийх нь өөрсдийн талд оруулах замаар барьцаалж, хууль бус үйлдэл, хулгай луйврын гар хөл, дохиураа болгодог. Тэгэхгүй бол дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхний нэрийг барин шантааж хийдэг хөлсний бичээчдээрээ дамжуулан  элдвээр гүтгэх, доромжлох, ойр дотныхных нь нэр төрд халдан гутаах, залхаан цээрлүүлэх зэрэг захиалгат сэтгүүл зүйгээр амыг нь үддэг. Яг л энэ аргаараа намайг ч худалдаж авахыг, өөрсдийн талд оруулахыг олонтаа оролдсон. Худалдагдахгүй гэдгийг мэдсэн учраас сүүлийн үед зохиомлоор гүтгэж, гүжирдэх ажлаа бүх сувгаар явуулж, хулгайн мөнгөөрөө сэтгүүлчдийн нэр барьсан хөлсний бичээчдийг угжин турхирч байна. Гэхдээ би няцахгүй, буцахгүй, бас ухрахгүй. Цаашид үүнээс ч илүү ноцтой асуудлууд хөвөрнө! Төрийн өмчийг хулгайлаад сурчихсан "но" нь илрэнгүүт "Тэр хулгайчийг бариарай" гэж хашгирч байгаа жинхэнэ луйварчид болон тэдний гар хөл бологсдод үүнийг албан ёсоор мэдэгдье!

Эдгээр "Мянганы луйврууд"-ын ард нэг эзэн байдгийг иргэд, олон нийт одоо мэддэг болсон.

Хамгийн сүүлд Монголын Ипотекийн Корпораци иргэдийн сар бүрийн зээлийн эргэн төлөлтөөс 35 хувийн ашиг хүртэж, өнгөрсөн хугацаанд 1 их наяд орчим төгрөгийн орлого, олон зуун тэрбумын ашиг олсон хууль бус үйл ажиллагаа, санхүүгийн луйврынх нь талаар миний бие Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрыг эрхэлсэн Монгол Улсын  Шадар сайдын хувьд олон нийтэд мэдээлэл хүргэсэн.

Энэ хүрээнд төрийн санхүүжилтийн зарцуулалтыг үр ашигтай болгох, МИК гэх компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар иргэдэд олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

Гэтэл МИК бодит нөхцөл байдлыг зориуд мушгин гуйвуулж, ипотекийн зээлийг зогсоох гэж байгаа мэтээр иргэдийг төөрөгдүүлээд зогсохгүй миний эрхэлж байсан ажил хэрэг, улмаар гэр бүл, төрөл төрөгсөд рүү минь илтэд дайрсан зохиомол гүтгэлэг доромжлолууд явуулж байгаа нь хэрээс хэтэрлээ.

Миний хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар 2019-2020 онд ажиллаж байхдаа олон арван нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хотын мэдэлд буцаан авч, НИТХ-ын тогтоол гаргуулж байснаас бус өөрийн ах дүүсдээ газар олгож байсан тохиолдол огт үгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.  

Тухайлбал, Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын замын урд талын цэцэрлэгт хүрээлэн, Драмын театрын арын зогсоол бүхий талбай, Хөрөнгийн биржийн урдах автозам бүхий газруудыг өдгөө МИК-ийн 70 гаруй хувийг эзэмшигч Худалдаа хөгжлийн банкны эзэд эзэмшиж байсан бөгөөд Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар банкинд 10 сая ам.долларын барьцаанд тавьсан байсныг хотын мэдэлд буцаан авч, өнөөгийн хэл ам дагуулаад буй усан оргилуур бүхий талбайг тохижуулсан юм. Төв талбайн өмнөх энэхүү газрыг  тэд буцаан авахын тулд  өнөөг хүртэл шүүхээр явж байгаа бөгөөд усгүй усан оргилуур гэх худал ташаа мэдээллийг олон нийтэд эрчимтэй тарааж, өөрсдийн санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч буйг энэ дашрамд дурьдах нь зүйтэй болов уу. 

Энэ мэтээр тэдний олон жилийн нуугдмал булхай, луйврын схемийн асуудлыг хөндөж гаргасантай холбоотойгоор миний хувь хүний болон ажил албаны, цаашлаад гэр бүл, ойр дотнынхон, 30 гаруй жил хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нэр төрд үндэслэлгүйгээр халдаж байгаа элдэв гүтгэлэг, доромжлол, захиалгат мэдээ мэдээлэл түгээж буй тэдний гар хөл болсон нэр, хаяг бүхий этгээдүүдийг холбогдох хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгуулахаар хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна." хэмээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637066
103 эможи

zochin
2022-05-20 20:45
amjilt husie. irgediinhee toloo ingej zorigtoi temtsej baigaad bayrtai bna. huchtei baigaarai.
зочин
2022-05-20 14:27
луйварчин чи монгол төрөөс зайлаа
Болд
2022-05-20 09:16
Хэцүү дээ энэ их олон жил төрд шигдсэн хувалзуудыг цэвэрлэх ч амаргүй даваа байж таараа ард иргэд ийм юмаа дэмжих хэрэгтэй байна
зочин
2022-05-19 16:42
дэмжиж байна. Зоригтой нь эхэлдэг гэдэг дээ
Smao
2022-05-19 11:32
Zail tehuu medrel hugshin sdaa mini zail ter chini l chinii hamgiin tom tus, naad chini oligtoi ym hiihgue
Бачка
2022-05-19 09:47
Амжилт таны дэмждэг 300.000 иргэн байгаа шүү.Та чадна.
Зочин
2022-05-19 00:43
Шадар сайд Амарсайхан даа амжилт хүсье.Доромжлох тусам 7 бурхан шиг гялалзаж яваарай !!! Өнөө цагт Улс орноо.ард иргэдээ гэсэн чин сэтгэлтэй .ёс зүйтэй.шудрага хүмүүсээ үзэж чадахгүй байгааг Ард түмэн ойлгож байгаа гэдэгт итгэж бна.Учир нь Хулгайч.Урвагч тэднийг дагаж амьдралаа залгуулдаг шуналтангууд их бсон гэдгийг харуулж бгааг ард иргэд минь ойлгож бгаа бхаа !!!???Хамгийн хүчтэй нь АРД ТҮМЭН шүү гэдгээ харуулах хэрэгтэй шүү !!!???
Иргэн
2022-05-18 18:55
2013 онд Алтанхуяг ерөнхий сайдтай АН засаг барьж байхад л МИК-ыг байгуулж иргэд болоод банкны хооронд зуучлагчийн үүргийг гүйцэтгүүлэхээр засгийн газрын тогтоол шийдвэр гарсан байдаг. Иргэд бид энэ МИК-ийг 100% төрийн статустай гэж ойлгодог байв даа. Гэтэл 73,75%-ийг нь сахал Эрдэнэбилэг гэгч мангас эзэмшиж шимэгчилдэг байсныг саяханаас Амарсайхан сайд олонд ил болгож луйврын схемийг нь илчиллээ. Энэ луйврын схемээс тухайн үед төрд ажиллаж байсан АН-ын угшилтай эвэртэн туурайтнууд бүгд хувь хүртэж байсан нь тодорхой. Одоо ч гэсэн олзоо булаалгасан цөөвөр чоно шиг Амарсайхан сайдыг амьдаар нь зулгаах гэж араа шүдээ ярзайлган дайрч байгаа. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө ард түмнийхээ талд зогсож байгаа энэ хүнийг ард түмэн хамгаалж тууштай дэмжих хэрэгтэй.
Зочин
2022-05-18 18:39
Амжилт хүсье! Зээлийн хүүг бууруулахын төлөө тууштай тэмцээрэй !
Зочин
2022-05-18 17:51
Нийтийн эрх ашгийн төлөө тэмцэх ийм хүн улам олон болоосой. Эр зориг, сэтгэл зүтгэлийг нь тултал дэмжээрэй олон түмэн минь.
zochin zochin
2022-05-18 16:54
Зөв шүү шадар сайдаа дэмжиж байна.
Nergui Buynnemeh
2022-05-18 16:48
Bi higjiliin berhsheeltei ohindoo bankni zeeleer 15 jiliin hugatsaatai sariin 1.4% iin huutei zeeliig Hudaldaa hogjliin banknaas awaad 4 jil 4 sariin sar tolj baina .Undsen zeelees sard 26 togrog hasahsaad huu nd ni 360000 awdag arai l hetsuu .Yun 8% ,6%, we yaj 6 huwid oroh we zeeliin ediin zasagchaas asuuhaar 8 huwiin erh irehgui bga l geh ym haana handah we
Зочин
2022-05-18 16:16
Эрдэнэтийн Медипас эмнэлэг 14 хоногийн өмнө хүн хэвтэж эмчлүүлэх,багц шинжилгээ авахаа болсон байсан.надад эмнэлэг хэний өмч байх нь гол нь биш орон нутагтаа зардал чирэгдэлгүй үзүүлэх элдэв хүнд сурталгүй нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэнтэй эмнэлэгийн үйл ажиллагаа алдагдаж байгаа харамсалтай байна.
Зочин
2022-05-18 16:14
Тэр Женкогийн уяаны нохой Эрдэнэбилэг гээчийг бариад хорьчихвол Женко хүнд байдалд орно доо.
Зочин
2022-05-18 16:10
Амжилт
Ёстой цөөхөн "ТӨРИЙН ЖИНХЭНЭ ХАР ХҮН" гэж энэ хүнийг л хэлнэ.Ёстой дэмжиж ажиллаж байгаа болно.
2022-05-18 15:57
Ёстой "Төрийн жинхэнэ хар хүн" гэж энэ хүнийг л хэлнэ
Irgen
2022-05-18 15:29
AMARSAIKHAN DARGAD AMJILT KHUSIE.SHANTARCH BOLOKHGUI.ARD TUMEN DEMJINEE
Зочин
2022-05-18 14:18
Нийслэлийн орон сууцны корпораци гэж бас нэг хүнд сурталтай, луйварын газар бг
Зочин
2022-05-18 13:55
Дэмжиж байна. 8 хувийг буулгах хэрэгтэй.
Зочин
2022-05-18 13:18
Ажилд нь амжилт хүсье 8 хувийн минь зээлийг 6 хувь болгоход анхаарч ажиллана уу
Сарантуяа
2022-05-18 13:17
Шадар сайд Амарсайхан даа амжилт хүсье.Доромжлох тусам 7 бурхан шиг гялалзаж яваарай !!! Өнөө цагт Улс орноо.ард иргэдээ гэсэн чин сэтгэлтэй .ёс зүйтэй.шудрага хүмүүсээ үзэж чадахгүй байгааг Ард түмэн ойлгож байгаа гэдэгт итгэж бна.Учир нь Хулгайч.Урвагч тэднийг дагаж амьдралаа залгуулдаг шуналтангууд их бсон гэдгийг харуулж бгааг ард иргэд минь ойлгож бгаа бхаа !!!???Хамгийн хүчтэй нь АРД ТҮМЭН шүү гэдгээ харуулах хэрэгтэй шүү !!!???
Зочин
2022-05-18 10:19
Миний хувьд жагсахад бэлэн бнаа үнэхээр ард иргэдийн төлөө ажил хийсэн хүн бүхнийг ийм байдлаар ажлыг зогсоодог үнэн шүү дээ амжилт хүсье
Зочин
2022-05-18 09:53
Ипотeкийн байрны зээл авсан иргэд бүгд нэгдэж жагсаж тэмцэe 100 саяын байрыг 300 сая болгож төлнө гэж байх ёсгүй Насаараа төлөөд ч барахгүй шүү дээ Энэ журмыг гаргасан хогийн луйварчидтай үзэлцэe
sugar
2022-05-18 09:50
зөв хө, бүү шантраарай...Бас битгий нугараарай.
Зочин
2022-05-18 09:47
Энэ хүний хийсэн бүхэн зөв дэмжиж байна ингээд хоёргүй сэтгэлээр төрд ажилаад нийгмийн сайн сайханы төлөө зүтгэж буй нэгнийгээ дэмжиж байж ард түмэн хожих шудрага ёс тогтох улс хөгжих хүмүзсийн амьдрал дээшилж сэтгэл санах сэргэх болно дэмжиж байна идэгч нөхдөд гишгэх газар орон зай бүү үлдээ монголчуудаа ирээдүйд өөдрөг сэтгэж амьдарья
Зочин
2022-05-18 09:20
Ажилд нь амжилт хүсье. Луйварчдыг сайн илчилж ард олонд мэдэгдээрэй
Энхцэцэг
2022-05-18 08:30
Хийж бгаа ажлаа үнэнч шудрага зарчимч хиййдэг болохоор дайсан ихтэй бдаг гэж боддог.байнга дэмжиж бгаа амжилт хүсьe!
Сорогдог
2022-05-18 08:25
Мундаг амжилт хүсье
Зочин
2022-05-18 08:21
Ингэж л ажиллах хэрэгтэй зоригтой шийдэмгий
Зочин
2022-05-18 07:44
8% бууруулаасай, амжилт хүсье танд.Баярлалаа
Зочин
2022-05-18 07:37
8 хувийг багасгах арга байна уу.өчнөөн жил хүүг нь төллөө.зээл нь бараг хэвээрээ л байх юм
Зочин
2022-05-18 07:08
Amjilt husie.
Зочин
2022-05-18 06:53
Зоригтой ажиллаарай Дэмжиж байгаа шүү!
Зочин
2022-05-18 06:44
Амжилт хүсье.8 хувийн зээлтэй иргэн бүхэн нэгдэж тэмцэх хэрэгтэй.ипотекийн зээл бол цэвэр луйвар
Зочин
2022-05-18 06:24
Амарсайхан дарга бол МАН ын хан дотор арай л зөв шударга ажлаа мэддэг хийдэг төрд байх орон зайтай хүн шүү Бусад нь ямрыг харахаараа л нэг боллоо Үнэхээр л өөр хүн учраас дайсан олон гарч бна Бүү шантраарай Амжилт хүсье Ард иргэд чинь дэмждэг шүү
Зочин
2022-05-18 06:03
Амжилт хүсье,шадар сайдад
Зочин
2022-05-18 05:17
Бас л сахалЭрдэнэбилэгийн гар хөл гэсэн үг үү. Яасан ханаж цаддаггүй бирд вэ?. Баярлалаа шадар сайдаа. Амжилт хүсне
Иргэн
2022-05-18 05:17
Худал хуурмаг бүхэн хэзээд илэрдэг жамтай, амжилт хүсье.
Зочин
2022-05-18 02:11
Амжилт хүсье МИК иин булхайг илчил
Зочин
2022-05-18 01:40
Яармагт ирж, ядарсан иргэдэд хүндрэл учруулж байсан байрны асуудлыг дор нь шийдэж өгсөнд баярлаж явдаг.Амжилт хүсьe!
Зочин
2022-05-18 01:38
Амарсайхан дарга яармагт ирж, жирийн иргэд биднийг байранд оруулахыг газар дээр нь шийдвэрлэж өгч байсан. Амжилт хүсьe!
Дорж
2022-05-18 01:16
Амарсайханд амжилт хүсье. Олон хүн баярлах байх шүү.
Зочин
2022-05-18 00:48
Амарсайхан сайддаа баярлалаа Ард түмэн минь улсаа худалдаж хувиа бодсон луйварчид шахагдаад ирэхээрээ ямарч худал мэдээллийг үнэн мэт олон удаа ярьж хүмүүсийн тархийг угааж бгааг ойлгож бодитоор нь олж харах цаг болсоншүү
Зочин
2022-05-17 23:56
Амиа хоохойлсоод явдаг хогын улстөрчдөөс Амарсайхан гишүүн үнэхээр эр хүн ч юм улс төрч ч юм байна.Ипотекийн зээлээ алагчилгүй буулгаарай.Ард түмэн харж сонсож байна шүү.Худлаа улс төрч гэсэн пайз зүүсэн ллруудтай харьцуулшгүй зоригтой мужик эр.
Зочин
2022-05-17 21:56
8% ийг буулгаач.
зочин
2022-05-17 21:46
Амарсайхан даргын буянд байрандаа орсон талархаж явпаг шүү газар чөлөөлтөнд ороод луйвардуулаад 6 жил орох оронгүй хариуцах эзэнгүй 40 айлын асуудлыг шуурхай шийдвэрлэж өгч байсан. Ард нь Батүүл луйварчин басан байна лээ
Зочин
2022-05-17 21:20
Амжилт хүсьe.Ард иргэдийнхээ төлөө шантрахгүй шүү амжилт
keyboard_arrow_up