“Манай улс жилд 330 сая өндөг хэрэглэдэг бөгөөд үүний 50 хувийг дотоодоосоо хангаж байна“ “Манай улс жилд 330 сая өндөг хэрэглэдэг бөгөөд үүний 50 хувийг дотоодоосоо хангаж байна“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Манай улс жилд 330 сая өндөг хэрэглэдэг бөгөөд үүний 50 хувийг дотоодоосоо хангаж байна“

2022 оны 5 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай хамт өчигдөр “Түмэн шувуут” ХК-ийн өндөглөгч тахианы аж ахуйн ажилтай танилцлаа.

Энэ аж ахуй 430 мянган шувуутай бөгөөд жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Энэ нь манай улсын өндөгний хэрэглээний 23 хувь, дотоодын зах зээлийн 45 хувийг хангадаг гэсэн үг юм. 2019 оноос үйлдвэрлэлээ өргөтгөн СХД-ийн 21 дүгээр хороо, Их булагт “Түмэн шувуут-2” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 40 мянган дэгдээхийн нэг, өндөглөгч тахианы дөрвөн байр ашиглалтад оруулаад байна.

Ингэснээр “Түмэн шувуут” ХК жилд 150 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд дотоодын өндөгний хэрэглээг ойрын гурван жилд 100 хувь хангах боломжтой болох юм.

Arslan.mn

 "Түмэн Шувуут" ХК-ийн Их булаг Шувууны аж ахуйн-2 төслийн бүтээн байгуулалтын явц, эко бордоо үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд “Манай улс жилд 330 сая өндөг хэрэглэдэг бөгөөд үүнийхээ 50 хувийг дотоодоосоо хангаж байна. "Түмэн шувуут" ХК-ийн гол онцлог нь Биотермийн аргаар эко бордоо, олон төрлийн тэжээл үйлдвэрлэж байгаа нь зах зээлээ олсон чухал үйлдвэрлэл. Бид шувууныхаа сангасаа ийнхүү бордоо болгосон нь хөрсийг сайжруулах давуу талтай” гэв.

Тус компани “Агро фийд” тэжээлийн үйлдвэрээ өргөжүүлэн, мал амьтны уураг, амин хүчил, витамин, эрдэс бодисын тэнцвэрийг хангасан олон нэр төрлийн тэжээл үйлдвэрлэж буйнхаа дээжийг дэлгэн сонирхууллаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ХХААХҮЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637035
1 эможи

З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up