А.Ариунзаяа: VI сарын 14-нд бүх нийтээр амарч, энэ сарын 16-нд ажиллана А.Ариунзаяа: VI сарын 14-нд бүх нийтээр амарч, энэ сарын 16-нд ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

А.Ариунзаяа: VI сарын 14-нд бүх нийтээр амарч, энэ сарын 16-нд ажиллана

2022 оны 5 сарын 13

Arslan.mn

Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд тохиож байгаа тул энэ өдөр бүх нийтээр амарна гэдгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн албан ёсны цахим хуудаснаа мэдээлэв.

Тэрбээр "Энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна. Энэ сард хуулийн дагуу Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм.

Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас энэ нэг өдөр бүх нийтээр амарна" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636918
8 эможи

keyboard_arrow_up