Дарханы замаа дуусгахгүй бол бүгд Улаанбаатартаа ирж амьдаръя! Дарханы замаа дуусгахгүй бол бүгд Улаанбаатартаа ирж амьдаръя!
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дарханы замаа дуусгахгүй бол бүгд Улаанбаатартаа ирж амьдаръя!

2022 оны 5 сарын 10

Arslan.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшилсон.  Хэдэн он дамжин үргэлжилж буй уг бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгсөн билээ.

Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын явц нь удаан хугацаанд гацаж, саатаж буй Дарханы замыг барьж дуусгах гэсэн шахалтыг Засгийн газар дэд сайдад нь үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы зам ашиглалтад ортол Дарханд амьдрахаар болсон.

Тэгвэл түүнээс хойш арав гаруй хонож буй. Өнөөдрийн байдлаар Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ дэд сайд Дарханд замын ажлаа хянаад явж байна. Одоо мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Ж.Бат-Эрдэнэ дэд сайд аа, Дарханд амьдрах яах уу, замаа л дуусгмаар байна. Замаа дуусгахгүй бол бүгд Улаанбаатартаа ирж амьдаръя!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
636826
1 эможи

Зочин
2022-05-10 21:27
Бат-эрдэнийг Халтарын оронд тавь...энэ хүнд ажил хийе гэсэн сэтгэл бна шүү.
Зочин
2022-05-10 12:47
Заавал ингэж бичих хэрэгтэй юу
keyboard_arrow_up