З.Мэндсайхан: Гурил, махны үнийг тогтворжуулахаар ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн ЗЭЭЛ олгохоор боллоо З.Мэндсайхан: Гурил, махны үнийг тогтворжуулахаар ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн ЗЭЭЛ олгохоор боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Гурил, махны үнийг тогтворжуулахаар ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн ЗЭЭЛ олгохоор боллоо

2022 оны 4 сарын 27

Arslan.mn

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Тэрбээр "Засгийн газраас хоёр шийдвэр гаргалаа.

1-рт. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нөөцийг бүрдүүлэх хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор гурил үйлдвэрлэгч болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 234 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй олгох. Үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгон гаргахаар шийдвэрлэлээ.

Нийт 25 тэрбум төгрөгийн хүү тооцогдоно. Энэ бол иргэдийнхээ мах гурилын үнийн дарамтаас гаргах хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно.

2-рт. Төв, суурин газрын иргэдэд зориулан энэ жил 12.7 тонн нөөцийн мах бэлдсэн. Үүнээс 30 хувь нь үхрийн мах, 70 хувь нь хонь, ямааны мах байгаа. Хонины махыг 8300 төгрөгөөр борлуулж байна. Засгийн газраас нөөцийн маханд 350 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ. Тиймээс нөөцийн хонины мах 7950 төгрөг болж хямдарна. 

Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийг 20 хувиар нэмэгдүүлж, маргаашаас үнийн зохицуулалт хийж арилжаална." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
636444
1 эможи

Dandaa l ingedeg. Boliochee
2022-04-27 18:14
Buulgahgui BOL yahiin..hen hyanah vee
х
2022-04-27 15:04
хохинээ өнөөдөр маргаашаараал амь зогоодог улс болж мах талх гурил ярьсан өлөнгүүд болж нам дагасан хулгаачууд нь хагартлаа баяждаг болждэээ
Зочин
2022-04-27 14:27
Тогтворжуулах биш бууруулах хэрэгтэй. Өнгөрсөн онд хонины ястай мах 5000- 6500 төг байсан өнөөдөр 14500 төг байна. Үнэ үндэслэлгүй нэмэгдсэн биш үү.
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up