COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы газар тариалангийн салбарт ДЭВШҮҮЛСЭН 10 ЗОРИЛТ

админ
2022 оны 4 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган гурав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.

Тариаланчдын зөвлөгөөнөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан бөгөөд бид эндээс 10 зорилт ажлуудыг  онцолж байна.

Нэг. 2025 он гэхэд 687 мянган га талбайд тариалалт хийнэ

  • Бид 2025 он гэхэд 687 мянган га талбайд тариалалт хийж, 313 мянган га талбайг уриншлан, нийт үйлдвэрлэх бүтээгдэхүүний төсвийг 1.4 их наяд төгрөгт хүргэх зорилттой ажиллаж байна. Энэ зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд жилийн дөрвөн улиралд цаг наргүй хөдөлмөрлөдөг тариаланчдын маань хичээл зүтгэл хамгаас чухал билээ. Төрийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллана.

Arslan.mn

Хоёр.

  • Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэйгээр олгож байна.

Arslan.mn

Гурав. 

  • Өнөөдөр бидэнд хүнсний ногоонд тулгамдаж буй хамгийн том асуудал бол зоорь, агуулахын асуудал байна. Нийтдээ 254 мянган тонны багтаамжтай зоорь байгаагаас 30 хувийн чанар нь муудаж ашиглах боломжгүй болсон байна. Бидэнд өнөөдөр 55 мянган тонны багтаамжтай хүсний зоорийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн хүрээнд 800 мянган тонн агуулахын 500 мянгыг Дархан, Сэлэнгийн бүс нутагт байгуулна.

Arslan.mn

Дөрөв.

Улаанбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуйг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулаад байна.

Тав.

  • Хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

Arslan.mn

Зургаа.

  • 2022 онд хүсний ногооны тариалалтыг талбайн хэмжээг 2250 га-аар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Arslan.mn

Долоо.

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд АГРО аж ахуйн байгуулах чиглэлээр 3.7 сая ширхэг, нийтдээ 128.2  сая ширхэг модыг газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт бий болгохоор төлөвлөж байна.

Arslan.mn

Найм.

  • АГРО аж ахуйг 21 аймаг 360 сумандаа байгуулахаар болж байна. Нийт аймгийн төв дээр 30 га, сумын төд 10 га газартай нийтдээ 3960 га газарт ойн бүсээр хүрээлэгдсэн  Агро аж ахуй байгуулахаар зураг төсөл хийгдэж дууссан.

Arslan.mn

Ес.

  • Алслагдсан бүс нутгийн тариаланг сэргээн хөгжүүлэх, бүс нутгуудад хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн Баруунтуруун сум, Дорнод аймгийн Хэрлэн суманд тус бүр 10.0 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг барьж ашиглалтад оруулахад нийтдээ 18.3 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ онд суурийн байгууламжийг барихад улсын төсвөөс 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.   

Arslan.mn

Арав.Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд

Arslan.mn

  1. “Таримал ургамлын үр сортын тухай” хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд цаашид үр сортын салбарын тогтолцоо шинэчлэгдэж, үр сорт сайжирна. Монгол Улсын хүнсний аюулгүй байдал цаашдаа Хүнсний бүтээгдэхүүний үр, үрийн сорт дээр илүү анхаарал хандуулан ажиллана.
  2.  Ургамал хамгаалалтын хуулийг ажлын хэсэг гаргаж  судлаач, хуулийн төслийг боловсруулж байна.
  3. Тариалангийн даатгалын хууль. Өнөөдөр газар тариалангийн салбарт хамгийн их тулгамдаж буй асуудал бол Тариалангийн эрсдэл буюу уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй  газар тариаланг тогтвортой хөгжүүлэхэд эрсдэлийн менежмент буюу  даатгалын системийг  цогцоор бүрдүүлж эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүн дээр Засгийн газар, ХХААХҮЯ хамтран хуулийн төсөл судалгаа, хийж боловсруулж байна. 2023 онд УИХ-д өргөн барина.
  4. МУ-ын Засгийн газраас газар тариалангийн  бүс нутгийг тогтоосон. Энэ бүс нутагт эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх зорилтыг тавьсан. Энэ хүрээнд "Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай" өргөн барьсан. Тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсдэг. Тиймээс тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүссэн учир тус хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барсан.
  5. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, дэмжлэгийг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөө аж ахуйг дэмжих санг өөрчилж, Төрийн өмчийн тогтолцоог аж ахуйн тогтолцоотой болгохоор Засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар  ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636141
1 эможи

Зочин
2022-04-16 14:33
Энэ яамнаас өөр ажлаа хийдэг яам байна уу
Zochin
2022-04-15 16:58
Tulgamdj vga asudludug shidwerleh gj baiga um bna!hergjuleh ni chuhal! Ajil hergch said bna! Amjilt!
Зочин
2022-04-15 16:30
Ерөнхий сайд шигээ авч байна дөө.
keyboard_arrow_up