Д.Оюунхорол: Хөшгийн хөндийд аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, мэдээлэл технологийн кластер төв байгуулах  төслүүд хэрэгжинэ Д.Оюунхорол: Хөшгийн хөндийд аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, мэдээлэл технологийн кластер төв байгуулах төслүүд хэрэгжинэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Оюунхорол: Хөшгийн хөндийд аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, мэдээлэл технологийн кластер төв байгуулах төслүүд хэрэгжинэ

2022 оны 3 сарын 18

Arslan.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар, “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхоролоос тодруулга авлаа.

Тэрбээр “ Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүд мөн Эдийн засгийн байнгын хороон дээр маш олон саналыг хэлж байгаа. Монгол улс эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарснаас хойш байгуулагдсан Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүд амжилттай хэрэгжиж чадаагүй 15-20 жил өнгөрсөн байна. Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс шийдвэр гарах санал гараад улсын төсвийн хөрөнгө мөнгө идсэн үрэлгэн ажил болчих вий дээ гэж болгоомжилж байгаа.

-Бусад чөлөөт бүсүүдээс юугаараа ялгарч, ямар онцлогтой байж амжилттай хэрэгжих вэ ?

Бидний хувьд Хөшигийн хөндийд бүтээн байгуулалт хийгдэх байгаа чөлөөт бүс бол нисэх онгоцны буудлыг түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдахаар болж байгаа юм. Нөгөө талаас газарзүйн байршлын маш их давуу талтай. Нисэх онгоцны буудал, төмөр замын гармууд оролцсон уулзвар зангилаа дээр байгуулагдаж байгаа эдийн засгийн чөлөөт бүс юм. Нисэх онгоцны буудлыг түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүсүүд амжилттай хэрэгжсэн олон улсын туршлагууд байна. Жишээ нь, дэлхийн 83 орон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, амжилттай хэрэгжсэн байна. Амжилттай хэрэгжих байх гэсэн гол тооцоо судалгаа бол

  1. Манай онгоцны буудлын ачаалал жилдээ хоёр сая 500 мянган зорчигчдыг авах боломжтой. Тэгэхээр үдэн гаргах, угтах үйлчилгээтэйгээ 7.5 сая хүн үйлчилгээ авч үйлчлүүлэх боломжтой.
  2. Нөгөө талаас үйлчилгээний эдийн засаг түүнийгээ дагаад хөгжих маш том боломжтой.
  3. Чөлөөт бүсэд гадаад, дотоодын жуулчдыг хүлээж авах зочид буудал, үйлчилгээний цогцолборууд нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлалын төв, худалдаа, үйлчилгээний төвүүд, мэдээлэл технологийн кластер төв байгуулах, санхүү, бизнесийн төв, эрүүл мэндийн аялал жуулчлалын хэсэг байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.
  4. Нүүдлийн соёл иргэншлийн кино кластер төвийг байгуулах гэсэн 4 зүйлүүдийг оруулж анхаарал хандуулж ажиллах юм.

Ингэснээр бид маш олон залуусыг ажлын байртай болгох боломж бүрдэнэ. 2019 оны ковидын хүндрэл үүссэнээс эхлээд Монголын аялал жуулчлалын салбар үндсэндээ бараг тэг зогсолт хийсэн. Манай Монгол улс эдийн засгийн хямралтай энэ үед аялал жуулчлалын салбараас 16600 хүн ажилгүй орлогогүй болсон байна гэсэн тооцоо судалгаа гарсан байна.

Тиймээс маш олон залуучуудад ажлын байр бий болох, нөгөө талаас хөдөлмөр хийж амьдрах сонирхолтой болгох, халамжаас хөдөлмөрт шилжих боломж бололцоо бүрднэ.

Олон улсын санхүүгийн төвийг байгуулах, стратегийн бизнесийн хуулийг батлах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Ингэснээр бид Монгол Улсаас гарсан гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэн татаж, хууль эрх зүйн орчны баталгааг бий болгох шаардлагатай. Энэ хуулийг УИХ-ын гишүүд хамтран боловсруулж батлалцъя гэсэн саналуудыг тавьсан.

УИХ-н гишүүдийн хамгийн гол тавьж асуудлууд бол 1000 га газар дээр татах дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын санхүүжилт хаана явж байна вэ гэдгийг маш их ярьж байгаа. Манай Барилга хот байгуулалтын яам, Монгол Улсын Засгийн газраас 2020 онд Хөшигийн хөндийд баригдах бүтээн байгуулалттай холбоотой асуудлын дэд бүтцийн зураг төсөвт зориулаад 2.7 тэрбум төгрөг суулгасан. Энэ тендерүүд нь хугацаандаа зарлагдаад дэд бүтцийн зураг төсвийн ажлууд хийгдээд дуусч байгаа. Дараа нь ерөнхий төлөвлөгөө хийх санхүүжилт улсын төсөвт батлагдаад БХБЯ ажлаа хийгээд дуусч байгаа. Удахгүй БХБЯ, МУЗГ-аар ерөнхий төлөвлөгөөгөө батлуулна.

Өөрөөр хэлбэл улсын төсөвт 34 тэрбум суулгаж өгсөн байгаа. Энэ мөнгийг 1000 га газарт  эдийн засгийн чөлөөт бүсээ амь оруулах, эргэлтэд оруулах, эрчим хүчний үүсвэр, дулааныг найдвартай бий болгох гэх зэрэг төслүүдрүүгээ зориулах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн тавьсан гол санал юм.

Зөвхөн эрчим хүчний эх үүсвэрийн тодорхой хэсгийг эхлүүлэхэд 34 тэрбум төгрөг шаардлагатай. Чөлөөт бүс дээр байгуулагдах бүтээн босголтыг хийх хөрөнгө оруулалт бол хувийн хэвшлийнхэн шийдвэрлэнэ. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар оролцоно. Энэ бол цэвэр төр хувийн хэвшлийн түншлэлээр явагдах бизнесийн үйл ажиллагаа байх болно. Тэр тусмаа дэд бүтэц нь шийдвэрлэгдээд дуусчих юм бол төр оролцох ямар ч шаардлага байхгүй болно.

Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хуулиараа эдийн засгийн чөлөөт бүс амжилттай, ашигтай, орлоготой ажилласан тохиолдолд тухайн бүсийн хөгжилд зориулж орлогын 20 хувийг зориулна гэж хуульчлагдсан байдаг. Хэрвээ үүнийгээ хуулиараа дахиад тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд орлогын эх үүсвэрийнхээ татварын хуримтлал бий болж байгаа. Өөрөөр хэлбэл, орлогоороо тухайн бүс нутагт  нийгмийн дэд бүтэц бий болгох, Улаанбаатарын утаа түгжрэлийг бууруулахын тулд хүн амын 150 мянган хүнтэй төвлөрлийг бий болгох гол зорилготой юм. 150 мянган хүн ажиллаж амьдрах боломжтой усны нөөц, байгаль экологийн тэнцвэр нь боломжтой гэсэн дүгнэлт гарсан байгаа." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635424
1 эможи

ОЮУНХОРОЛ НАС 65
2022-03-21 19:36
Насаа дарсан жавжаа унжуулсан авгай зайлаа
Энэ Оюунхорол насаа дарсан гэсэн
2022-03-18 23:21
Жинхэнэ нас нь 65 гэсэн. Одоо нас нь 61-тэй гнэ
ОЮУНХОРОЛ НАС 65
2022-03-18 21:59
ЗАЙЛААЧЭЭ ХАР ЧАВГАНЦАА
Зочин
2022-03-18 16:34
Olon jil xudlaa yarisan..odoo chinii xiideg uym gej uy bhad dee..tetgbrrtee gar........
keyboard_arrow_up