ОНЦЛОХ ИШЛЭЛ:  “Авлигын эсрэг үндэсний чуулган“-аар шийдвэр гаргачдын хэлсэн үгнээс ОНЦЛОХ ИШЛЭЛ: “Авлигын эсрэг үндэсний чуулган“-аар шийдвэр гаргачдын хэлсэн үгнээс
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОНЦЛОХ ИШЛЭЛ: “Авлигын эсрэг үндэсний чуулган“-аар шийдвэр гаргачдын хэлсэн үгнээс

2021 оны 12 сарын 08

Arslan.mn

НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр "Таны эрх-Таны оролцоо, Авлигад үгүй гэж хэлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Авлигатай тэмцэх газар энэ өдөр "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021" арга хэмжээг зохион байгуулж байна.

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, Дэлхийн банк, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны "Транспарэнси Интернэшнл" зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Чуулганаас ОНЦЛОХ ИШЛЭЛ-үүдийг хүргэж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжилд авлига саад болж байна

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжилд зургаан хүчин зүйл саад болж буйн нэг нь авлига. Авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах явдал чухал байгаа. Би Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжиж байгаа. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компани автоматаар сонгогддог системд шилжүүлнэ.

Манай хууль сахиулагчид төрсөн өдрөөрөө ресторанд үнэгүй хоол иддэг, сарын цалингаасаа хэд дахин үнэтэй бэлэг авдаг. Ийм л байх ёстой мэт байж болохгүй. Бид үүнийг үл тэвчсэнээр авлигатай тэмцэж чадна.

Хэрэв Монгол Улсын эдийн засгийг сэргээе, эрчимжсэн хөгжил рүү очъё, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог шинэ түвшинд гаргая гэвэл эхлээд өөр өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байна. Өнөөдөр аль нэг улсын байцаагчийг хоолонд оруулахгүй бол тухайн ресторан ажиллаж чадахгүй нөхцөл үүсдэг нь үнэн.

Он дуусаад татвар, нийгмийн даатгалын, цагдаагийн, мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалт эхэлнэ. Энэ бүх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудын тоог багасгая.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Авлигачдад хуулийн дарангуйлал тогтооно

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар байгуулсан шинэ гишүүд авлигатай тэмцэх ажилд манлайлан оролцох хүсэл сонирхол дүүрэн байна. Тиймдээ ч авлигатай тэмцэх үндэсний хороог байгуулан ажиллаж байна.

Төрийн албыг данхайх тусам авлига нэмэгддэг. Дэлхий нийтээр шүгэл үлээх гэж нэрлэдэг авлигыг илчлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Бизнесийн шударга орчин бүрдүүлэх, төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө хамтран зүтгэхийг уриалъя.

З.Дашдаваа: 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: Аливаа улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэг нь авлига. Монгол улсын хувьд ч авлига халдварт өвчин шиг бугшсан байна. Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Энэ нь зэвсгийн наймаа, засаглалын эсрэг, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог.

Авлигад алдаж буй мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан. Үүнтэй нэг улс дангаар бус хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй. НҮБ-ын Авлигын конвенцид манай улс 2005 оноос нэгдэж орсон.

Жил бүрийн 12-р сарын 9-ний өдрийг Авлигтай тэмцэх өдөр болгон зарласан бөгөөд тус өдөр конвенцид нэгдсэн улс орнууд тус гэмт хэргийг таниулах үүрэгтэй.

Авлигатай тэмцэх үйлсэд улс орны иргэн бүрийн оролцоо чухал. 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгаж байна. 2020 онд 35.6, 2021 онд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна.

Б.Солонгоо: Авлигын эсрэг дөрвөн чиглэлээр 50 ажил хэрэгжүүлэхээр Ерөнхий сайдаар батлуулсан

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо: Төрийн албан хаагчдын дунд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдох, шударга бусаар давуу тал олж авах зэрэг хууль бус үйлдлүүд байсаар байна.

"Транспарэнси Интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч нийт 180 улс, орноос 110-т эрэмбэлэгдсэн нь маш чамлалттай үзүүлэлт. Шалгуур үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд өмнөх онтой адил оноо авсан ч таван байраар ухарчээ.

Төрийн байгууллагуудын ойлголтын зөрүү, ажлын арга барилын ялгаа байгууллагуудын соёл, ажлын чиг үүргийг нэн тэргүүнд тавьдаг зэргээс шалтгаалаад авлигатай тэмцэх ажлыг хойш нь татаж байна.

Ерөнхий сайдын 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн 120 тоот захирамжаар авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэсгээс эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Ерөнхий сайдаар батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа.

Төлөвлөгөөнд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх зэрэг нийт дөрвөн том чиглэлийн хүрээнд 50 арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Г.Азжаргал: Авлигатай тэмцэх төрийн бодлого тодорхой хэмжээнд төлөвшсөн

Arslan.mn

АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал:  Авлигын эсрэг хууль санхиулах үйл ажиллагаатай холбогдсон  зарим чухал зүйл заалт орхигдсон боловч авлигатай тэмцэх төрийн бодлого тодорхой  хэмжээнд төлөвшсөн байна. Мэдээж бодлогыг засаж сайжруулах боломжтой. 4 чиглэлээр ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 

1-рт: цахим шилжилт. Хүнд суртал, авлигыг тодорхой хэмжээгээр багасгана.

2-рт: Хүний хөгжил бүх байгуулагуудад  төлөвшүүлэх шаардлагатай. Энэ бол зөвхөн АТГ-т биш.

3-рт: Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх мэдээллийн түгээлтийг сайжруулах шаардлагатай. 

4-рт: Хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633241
0 эможи

МОНГОЛ
2021-12-08 17:37
ЯААНАА МАН-АН-н гиШҮҮД, ТӨРИЙН АЛБАНЫ ТҮШМЭЛҮҮД АМЬДРАХ АРГГҮЙ БОЛОО ШҮҮ ДЭЭ, ШИЛ ШИЛЭЭ ДАРАН АМИА ХОРЛОХ ВИЙ, БНХАУ- Д ТЭГСЭН ГЭСЭН ШҮҮ, ТЭГЭЖ БАЙЖ САЙХАН БОЛСОН ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ
zochin
2021-12-08 15:16
Ene humuus bugd hudlaa yarij bn, ooroo oorsdiinhoo esreg ajillah uu. Huuliin daranguilal gej, eniig odoo Zandanshatar heregjuulj bgaa hun shuu dee. Hunii erhiig haaj, boodog shiidveriig ene ih hural ooroo gargasan shuu
ШААНА БИЗ ЛЛРУУД
2021-12-08 13:38
ШАА ШАА
keyboard_arrow_up