COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗГ: Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

админ
2021 оны 11 сарын 24

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: БНХАУ-д дельта вирусний давлагаанаас сэргийлж гурав дахь тун вакциныг идэвхтэй хийж байна. Израиль улс нийт хүн амынхаа 30 хувийг гурав дахь тунд хамруулснаар 60-аас дээш насны хүмүүсийн халдвар авах эрсдэл буурсан зэрэг давуу тал гарчээ. Их Британи улс хүн амын 20 хувийг хамруулснаар халдварын тохиолдол буурсан үзүүлэлт гарч байна.

Манай улсын нийт хүн амын 28 хувь нь гурав дахь тунд хамрагдаад байна. Хэрэв энэ тунд хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээл, сургуулийн үйл ажиллагааг 100 хувьд танхимд шилжүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах боломж бүрдэнэ гэж найдаж байгаа. Тийм учраас ард, иргэд гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632963
0 эможи

keyboard_arrow_up