С.Энхболд: Дельта хувилбарын давлагаа дуусаж, халдварын тархац буурч байна С.Энхболд: Дельта хувилбарын давлагаа дуусаж, халдварын тархац буурч байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Дельта хувилбарын давлагаа дуусаж, халдварын тархац буурч байна

2021 оны 11 сарын 17

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нар мэдээлж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Сүүлийн өдрүүдэд буюу гурван долоо хоногт PCR шинжилгээний эерэг тохиолдлын тоо зөвхөн нийслэлд биш орон нутагт ч буурч, дельта хувилбарын давлагаа дуусаж, халдварын тархац буурч байна.

Дэлгэсэн орны тоо долоо хоногт 5000-аар багасаж байгаа ба оргил үедээ 20 мянган гаруй ор хүнтэй байсан одоо 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар нийт 640 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 1826 байна.

Бид арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, спортын үзвэр үйлчилгээг нээсэн. Ингэхдээ вакцины гуравдугаар тунгаа хийлгэсэн байх. Хийлгээгүй бол түргэвчилсэн төлбөртэй шинжилгээнд хамрагдах шаардлагыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл вакциндаа идэвхтэй хамрагдах нь өвчлөлийг бууруулахад чухал нөлөөтэй. Шинэ жилийг цомхон хүрээнд тэмдэглэж болох ч, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдсан байх ёстой гэдгийг санах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632762
1 эможи

keyboard_arrow_up