С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулж, хүний нөөц дутмаг байна С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулж, хүний нөөц дутмаг байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулж, хүний нөөц дутмаг байна

2021 оны 9 сарын 27

Arslan.mn

УОК-оос өнөөдрийн хурлаар гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд  "Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан байна. Ялангуяа үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын ор нийлээд улсын хэмжээнд 27 мянга гаруй ортой ч өнөөдөр 21700 орон дээр ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Орон нутгийн хэмжээнд нийт орны 46,9 хувийг, нийслэлийн орны 50,3 хувийг ковидод зориулж дэлгэсэн. Үүнээс цааш ковидод зориулж ор дэлгэх боломжгүй. Учир нь үндсэн тусламж үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүдээ авч чадахгүй байдалд хүрнэ.

Эдгээр 21600 хүнээс 12 мянга гаруй нь хөнгөн байгаа бол хүнд, хүндэвтэр, маш хүнд хүн нь 10 мянга гаруй нь гэсэн үг. Бусад улстай харьцуулахад манайх маш өндөр хувьтай байна.

Манай улсын халдварын идэвхтэй тохиолдол 88 мянга байхад 21600 ор дэлгэсэн /24,4 хувь/ буюу хамгийн өндөр хувьтай байгаа нь нас баралтыг бага түвшинд барьж чадаж байна.

Мөн дархлаажуулалт өндөр хувьтай буюу нийт хүн амын 65,4 хувийг вакцинжуулсан, нас баралт олон улсын дунджаас бага буюу буюу  0,4 хувь байна. Манай улс хамгийн бага нас баралттай улсын есдүгээрт бичигдэж байна. 

Мөн бид эрэмбэлэн ангилалтыг нарийн зохицуулах тушаал гаргалаа. Өчигдөр гэхэд нэн хүнд маш эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэж чадахгүй 200 хүн байсныг харьяа эмнэлгүүддээ татан авсан." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631289
0 эможи

Зочин
2021-10-02 21:13
Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Зочин
2021-09-27 23:05
ерөөсөө хөнгөн байэ байгаад 5 :6 дахь хоног дээрээ хзндэрч бга Хөнгөн хүн бараг алга нэгэнт хүндэрсэн хойно эмчилгээ авахдаа маш муу юм байна Дөнгөөд амь аврагдлаа ч уушиг муутай болж ханиад хүрмэгц хатгаа үүсдэг хүн болж хоцорч байна Хүн өөрийгөө ч мэдэхгүй гэнэт хүндэрч бна Ямарч нааш харах эмч алга Өрхийн эмч гар маш хэцүү гэдэг худлаа 10 хоноход нэг удаа ч үзээгүй асуух ч үгүй багц өгөөд хаяж байна утсаар ядаж асууж болноо доо Өглөө 9 цаг гэж хүн үзээд Өдөр 12 оос 13 цаг цайны цаг Тэгээд Бараг 16 цаг гэхэд тараад алга болно Жижүүрийн эмч 17 цагт алга болно Амралтын 2 өдөр амарна Энэ чинь дайны байдал биз дээ яг хуучин тайван үеийнх шиг ажиллаж байна Энэ арай хэтэрнэ Хагас сайнд хагас ажилласанч яадаг юм Өдөрт 1 цаг илүү ажилласан ч яадаг юм бэ Арай дэндүү назгай хариуцлагагүй бна шүү Тэгээд өөрсдийгаа маш их ачаалалтай гэж худал ярьцгаах юм Үгүй шүү эмч нар ердөөсөө илүү гүйгээгүй ядаргаа болж байгаа ч гэх шиг Өрх ийн эмч нар амар хялбар ажиллаж байна даа тааваараа бна
Зочин
2021-09-27 21:26
Үнэн байна. Үнэхээр хэмжээгээрээ ажиллаж байна. Гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд эмчилгээг нь их сайн тодорхой болгож өх хэрэгтэй байна. Гэрээрээ ч болсон тариагаа хийлгэ яадын.
keyboard_arrow_up