Монголын брэндүүд Олон улсаас хөрөнгө оруулалт татах, Amazon, Ebay дээр байрших БОЛОМЖТОЙ БОЛЛОО Монголын брэндүүд Олон улсаас хөрөнгө оруулалт татах, Amazon, Ebay дээр байрших БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголын брэндүүд Олон улсаас хөрөнгө оруулалт татах, Amazon, Ebay дээр байрших БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021 оны 9 сарын 10

Arslan.mn

Дэлхий нийтэд хөрөнгө оруулалт, худалдаа, гадаад харилцаа буцаад сэргэх, цар тахлын үед дасан зохицож бизнесээ хөгжүүлэх боломжуудыг эхнээсээ нээж өгч байна. Энэ хүрээнд ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын Вашингтон, Канад улсын Торонто  хотуудад Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлыг дэмжих томоохон үзэсгэлэн, чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Уг хөрөнгө оруулагчдын уулзалт, үзэсгэлэн худалдаанд илүү өргөн хүрээнд Монгол Улсын үндэсний брэндүүд, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцохоор болоод байна.  

Тодруулбал, АНУ-ын Вашингтон хотын Олон улсын худалдааны төвд ирэх арваннэгдүгээр сарын 15-аас 20-ны өдрүүдэд, Канад улсын Торонто хотод арваннэгдүгээр сарын 20-оос 25-ны өдрүүдэд “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган” зохион байгуулагдах  гэж байна. 

“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыг ХХААХҮЯ, Жижиг Дунд Үйлдвэрийн Газар, ГХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, АНУ-ын худалдааны яамны Азийн газар, Вашингтон дахь олон улсын худалдааны төв, Канад дах эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоо, АНУ, Канад дахь Элчин сайдын яамд дэмжин ажиллаж байна. Ерөнхий зохион байгуулалтыг Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ, Дэлхийд нэртэй Монгол ТББ хариуцан ажиллаж байна. “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыд оролцсон аж ахуйн нэгж, үндэсний брэндүүд Amazon, Ebay, ETSY, www.MongolianGallery.com цахим дэлгүүрүүд болон бусад олон улсын худалдааны цахим сувгууд дээр байрших боломжийг давхар нээж өгч байгаа юм. 

Түүнчлэн Монгол Улсынхаа биет болон биет бус өвийг давхар сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг дэмжих, бүх талын оролцоо, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааг татах томоохон боломж нээгдэж байгаа юм. 

Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулганы хүрээнд : 

  • Хөрөнгө оруулагчдын олон улсын бага хурал 
  • АНУ, Канадын төрийн байгууллагууд, агентлагуудтай Монгол Улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг агентлаг, байгууллагуудыг холбох, харилцан туршлага солилцох арга хэмжээ
  • Олон улсын бизнесийн салбарынхан, хөрөнгө оруулагч, түншүүдтэй хийх уулзалт 
  • Хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр танилцуулах 
  • Үзэсгэлэн худалдаа 
  • Соёл сурталчлах арга хэмжээ 
  • Брэнд сурталчлах арга хэмжээ зэрэг олон талын үр дүнтэй арга хэмжээ, эвэнтүүд зохион байгуулагдана. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630827
0 эможи

keyboard_arrow_up