Гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг махны нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно Гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг махны нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг махны нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар салбарын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20.0 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгохоор, Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ дагуу Сангийн яам Монголбанктай хүүгийн санхүүжилтийн гэрээ, арилжааны таван банктай санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулжээ. Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд 17 аж ахуйн нэгж шалгарч, харилцагч арилжааны банкууд зээлийн нөхцөлийг судалж байна.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.  Энэ балансаас харахад, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажилд 7.3 мянган оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга аж ахуйн нэгжүүдээс ирүүлсан.  Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Батлан хамгаалахын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Мөн Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж, ургац хураалтад оюутан, залуусыг бүртгэх, аж ахуйн нэгжүүдэд зуучлах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Энэ жилийн тухайд 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянтан тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ ажил 13 хувьтай үргэлжилж байгаа. Энэ жилийн тухайд бага зэрэг хүндрэл байна. Яагаад гэвэл хур бороо ихтэй байгаа учир хадлан бэлдэх хугацаа хойжилж магадгүй байна. 

Түүнчлэн хур ихтэй байснаас газрын хөрс чийгтэй байгаа нь өвөлжилт хүндэрч болзошгүйг харуулж байгаа. Цочир хүйтрэхэд чийгтэй хөрс хөлдөж, зудын эрсдэл бий болох нөхцөл ажиглагдаж байна.

Тиймээс нийт малчдадаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдлээс сэргийлэн малын индексжүүлсэн даатгалд хамрагдахыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
630760
3 эможи

Зочин
2021-09-12 06:12
Энэ өвөл их хүнд хөлдүү зуд болно гээд бгаа шүү малчид минь
Зочин
2021-09-10 21:04
;lllkh
Зочин
2021-09-10 21:04
ингэж зээл олгох хэрэг байна уу тэртээ тэргүй мах өндөр үнэтэй байна үүндээ анхаараач, хүнсний бараа хэдхэн сарын өмнөхөөс эрс өссөн байгаа хүнсний дэлгүүрүүдээр ороод үз
Зочин
2021-09-10 21:01
Мах их үнэтэй байна махны үнээ зохицуулмаар байна, хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ нилээдгүй өссөн байна шатахууны үнэ өссөн байна энэ бүгдтэйгээ уялдаад цалин тэтгэвэрээ нэмж өгмөөр байна
Зочин
2021-09-09 09:23
ингэж үлгэр яриад яахав засгийн газар нь луйварчингуудын үүр уурхай болжээ
keyboard_arrow_up