Төрийн “стандарт” Төрийн “стандарт”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн “стандарт”

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

Замын-Үүд гэж асуудалтай газар байх. Авлигын үүр болчихсон. Улсын хил дээр атлаа тусдаа хуультай. Тэнд өөр дүрэм үйлчилдэг. Харин тэндэх “үйл ажиллагааг эзэмшигчид” нь эндэх Улаанбаатарт амьдардаг. Тийм л байсан.

Өнгөрсөн зун Ерөнхий сайд нь очиж ирээд, тэндэх төрийн албаны удирдлагуудад сэлгээ хийлээ. Тэгээд замбараагаа алдаад удаж буй Замын-Үүдийг цэгцлэх шийдвэрийг гаргасан.  Түүгээр Л.Эрдэнэчулуун МХЕГ-аас, Б.Отгонсүх ГЕГ-аас, З.Намхайнямбууг  ХХЕГ-аас томилж явуулсан.

Түүнээс хойш Хилийн мэргэжлийн хяналтын албаны чиглэлээр гэхэд импортын 24162 тээврийн хэрэгсэл, экспортын 19194 тээврийн хэрэгсэл, 2396 аж ахуйн нэгжийн 1.45 тэрбум тонн ачаанд хяналт тавьж нэвтрүүлжээ. Ингэж сүүлийн хагас жилд хил дээр овоорчихсон ачааг үндсэндээ татаж дуусгасан. Гэхдээ экспорт, импортын эргэлт тасрахгүй. Ачаа нэмэгдэж, тэр хэрээр татан авалтыг нэмж буй аж.

Мөн энэ сар гаруйн хугацаанд 20 орчим зөрчил илэрч, 90 орчим сая төгрөгийн торгууль тавьжээ. Урьдах тоо судалгааг харахаар жилд /сард биш шүү/ 3-4 зөрчил илэрдэг байсан байх юм.

Тэдгээр зөрчлөөс нэгийг онцлоход өнөөдөр хаа сайгүй зарагдаж байгаа хамгийн хямдхан, цэнхэр, цагаан өнгийн хятад маскнуудаас хүний эрүүл мэндэд онцгой хортой нян илэрчээ. COVID-19 эхэлснээс хойш урд хилээр цувсаар барааны захууд, ер нь худалдааны бүх лангууг дүүргэчихээд байгаа маск шүү дээ.

Нөгөө талаар жилд 3-4 зөрчил илэрдэг байсан газраас сард 20 илэрнэ гэхээр өмнөхүүд нь ямар нэг байдлаар илрүүлэх дургүй байсан гэсэн үг.

Чухам үүнд л Замын-Үүд боомтоор үйлчлүүлэгчид сэтгэл зовниж байгаа аж. Тэд “Зууны мэдээ”-д саяхан бичсэнчлэн “...Замын-Үүдийн “нээлттэй” өдрүүд хэр удаан үргэлжлэх вэ” гэж асууж байгаа юм байна лээ. Өөрөөр хэлбэл, одоо тэнд үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн хяналтынхан, гаалийнхан, хилийн цэргийнхний шан харамж нэхэхгүй ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь хэр удаан үргэлжлэх вэ гэж л асуугаад байгаа хэрэг.

Яг энэ талаар Замын-Үүд дэх ХМХА /Хилийн мэргэжлийн хяналтын алба/-ны дарга Л.Эрдэнэчулуун “...Энэ нь нэг талаасаа төрийн ажил хэвийн явагдаж эхэлснийг харуулж байгаа бол нөгөө талаасаа авлига, хээл хахуулийн сүлжээ үүсээд байсныг үгүйсгэхгүй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Ямарваа нэг байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд дарамт шахалт үзүүлдэг, олон хоногоор бараа бүтээгдэхүүнийг нь саатуулдаг. Үүний цаана хувь хүний авлигын асуудал харагдаад байгаа юм. Зөрчил дутагдал илрүүлэхгүй байгаагийн цаана ч авлигын асуудал харагдаж байна. Тиймээс зөрчил дутагдал илрүүлдэг, хариуцлагыг нь тооцдог, өдрийн ажлыг өдөрт нь, цагийн ажлыг цагт нь хийдэг байх шаардлагыг байцаагч нартаа тавьж байгаа. Ийм шаардлага тавихаар бүх хүн биелүүлж чадаж байна” гэж хэлжээ.

Ер нь бол Л.Эрдэнэчулууныг тэнд томилогдож очихоосоо өмнө хийж байсан ажлаар нь хүмүүс сайн мэднэ. НМХГ-ын даргаар есөн жил ажиллаж байгаа. Хамгийн гол нь түүний үг төрийн хүнийх байдаг. Хяналтаар илэрсэн хуулийн зөрчилтэй төрийн үйлчилгээг бут авдаг. Олон жишээг нь олон түмэн мэднэ дээ. Хууль дагахыг шулуухан сануулдаг нь заримдаа түүнд дайсан бий болгодог байх. Хаанаас ч юм, Л.Эрдэнэчулууны “хууль бус” үйлдлүүдийг дэлгэж өгнө. Дамчин, авлигачин, өөр юу юу билээ дээ, баллаж өгнө.

Тэр ч байтугай, Люба гэдэг овгийг нь хазайлгаж байгаад ураг удмынх нь “цус”-ыг шинжилж байсан тохиолдол ч бий. Архивын баримтыг “фотошоп”-оор янзлаад “...Урд зүгээс гаралтай” гэж гөрдсөн нь сүүлд тогтоогдсон. Ингэж улс төрийн хар барааныг “яс”-ндаа тултал мэдэрсэн байх. Үүнээс хар PR ч гэж юу байхав. Гэхдээ хэвлэл, олон нийтийн сүлжээгээр гөвүүлсэн ч, тийм цохилтын дараа ч Л.Эрдэнэчулуун нөгөөх “хяналт шалгалтын дүн”-гээ хэлсээр л байдаг юм.

Үнэнийг хэлэхэд төрд ийм албан хаагч олон байгаасай гэж боддог юм. Хэлдэг, хийдэг, хууль дагадаг, хууль бусад амаа хамхидаггүй. Тэр утгаараа Л.Эрдэнэчулуун бол өнөө цагийн төрийн “стандарт” болж харагдаад байгаа юм.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630502
39 эможи

Zochin
2021-09-07 11:53
Zamiin uudeer ehleed zamiin uudeer zogsoh bish shuu odoo umnugovi aimag gej aimaar gazar bii darga hiij baisan shorond yvj baisan humuus l gej tamtaggui baychuul boltson tom tom jip unasan eldev ynziin chuluu uvurtlusun end tendees mori avsan hen baisan yu hiij baisnaa martsan teriig ni helsen huniig reketuudeer zoduulj nuduulj daramtaldag tsagdaa shuuhiin darga nariin tomilgoog bazdag huuli bish mungu shiiddeg umnugoviin gent bayjigsadiig buur ulsaas tusgai humuuseer shalguulahgui bol oron nutagtaa haaduud mun ch olon bnadaa sum aimgiin darga ih hurliin gishuud bol bugd atgand ni shuudee tiimee ajnai agaa
Зочин
2021-09-06 21:45
Amjilt xvsie
Иргэн
2021-09-06 01:35
Эрдэнэчулуун шиг төрийн ажилтан олон байгаасай Зангарагтай авч бдаг бүсгүй шүү Маш их дэмжидэг их ч юм хүлээдэг Түүнээс шудрага хүний дүр төрх ажиглаггдаг Амьжилт
Зочин
2021-09-05 23:59
Монголын төр боловсон хүчний хомсдолд орчихсон юмаа даа.
Зочин
2021-09-05 08:15
Шудрага сайн ажилдаг бүсгүй бна.амжилт хүсье.
Лам
2021-09-04 04:26
Мундаг эмэгтэй
DR. UROLOGIST
2021-09-03 12:04
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
irgen
2021-09-03 11:25
Archaagui hogiin garuud ajil hiij chadahgui emegtei huneer ajlaa hiilgeed. Tsegtserch bval sain l bna
Мөөгий
2021-09-03 09:21
Амжилт хүсэе
keyboard_arrow_up